Гонгорын бумбаны их тахилга болж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ өдрүүдэд Гонгорын бумбаны 2020 оны их тахилга болж байна. Ингэхдээ их тахилгыг  COVID-19 цар тахлын улмаас урьд жилүүдийн тахилгаас өөрөөр зохион байгуулж байгаа аж.

Тодруулбал, Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу хийдийн урд орших Ивэн голын гарамнаас сүсэгтэн олны бумбыг бүртгэж авч байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Гонгорын бумбаны тахилга"-аар худалдаа үйлчилгээ, гуанз, цайны газар, тоглоом зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг хориглож, олны бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулжээ. 

Бумба хүлээн авах цагийн хуваарь:

2020 оны 8-р сарын 12-нд: 13:00-19:00
2020 оны 8-р сарын 13-нд: 08:00-19:00
2020 оны 8-р сарын 14-нд: 08:00-19:00
2020 оны 8-р сарын 15-нд: 08:00-11:00

Бумба буцаан олгох:

Хэрэв таны бумба нэг өдрийн хурлын уншлаганд бүтэн орсон бол тэр өдрийн хурлын дараагаас болон дараа өдрөөс нь бумбаа буцаан авч боломжтой гэж Амарбаясгалант хийдээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.107) 2020 оны 08 сарын 13

Хэр нөлөөлдөг бол?

0  |  0
Top