НОБГ: Санзай орчимд хүрэн баавгай орж ирснийг тогтоосон

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага ирсэн бөгөөд иргэд могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс энэ сарын 9-ний өдөр Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэх дуудлага ирсний дагуу шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон. Иймд иргэд ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.191.240) 2020 оны 08 сарын 13

baliar uhgejaagaa yumnuud hamag samarin ni tuugeed

0  |  0
Bii(66.181.161.40) 2020 оны 08 сарын 13

Uchigdur sanzain oid yvj btal baavgai gj taamaglasan amitni duu garahaar aigaad butssan 2-3 udaa duugarsan evgui ym ble\n

0  |  0
Top