ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

2020.08.13 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР
 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.45-20.09
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Чөлөөт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top