ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны хайр дурлалд ээлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Хонь

Ээлтэй сайн өдөр ч зөвхөн хийх ёстой ажлаа л хий. Шинэ зүйл эхэлснээс хуучин ажлуудаа дуусга. Эрсдэлтэй алхам хийж, хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий. Эрсдэл гаргах, аюултай зүйлтэй холбогдох нь эрүүл мэндэд аюултай, мөн гэр бүлийн хэрүүл авчирна гэж од эрхэс танд анхааруулж байна.

Үхэр

Архи дарс ууж, биеийн хүчний ажил хийж болохгүй. Эрэгтэй үхрүүдэд ээлтэй сайн өдөр. Тэд хайр дурлалын салбарт амжилттай, шинэ харилцаа тогтоох, эсвэл хуучин харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Эмэгтэйчүүд гэрийн ажилд дарагдана. Бүтэхгүй төлөвлөгөө, биелэхгүй хүсэл мөрөөдлөөс болж, хайрттайгаа муудалцах хэрэггүй.

Ихэр

Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээ. Эртний анд найз, хуучин холбоо харилцаагаа эргүүлэн олох өдөр. Урьд өмнө танд дотно байсан хүмүүс дахин учрах болно. Өнгөрсөн алдаагаа засаж, эвлэрэхэд ээлтэй.

Мэлхий

Ирээдүйн төлөвлөгөө, төслөө бусдад бүү хэл. Идэвхгүй өдөр. Өнөөдөр урсгал даган хөвж, хүлээх тактик баримтлах хэрэгтэй. Элдэв үйл явдалд оролцохгүй байвал өдөр жирийн өнгөрнө. Үдэш нь амгалан тайван мэдрэмж төрж, тухтай амарч чадна.

Арслан

Эмэгтэйчүүдэд өнөөдөр хайр дурлал ээлтэй. Сэтгэл татсан, сайн хүнтэй учрах болно. Өөдрөг байгаарай. Од эрхэс танд таатай зүүд илгээнэ. Амжилт, аз хийморио бусадтай харамгүй хуваалц. Танд өнөөдөр ажил хэргийн санал ирэх болно.

Охин

Амжилт олох боломжоо бүү алдаарай. Ялангуяа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг хүмүүст тун сайн өдөр. Өөртөө итгэлтэй байж, өөдрөг хандах нь танд ямар ч асуудлыг шийдэх боломж олгоно.

Жинлүүр

Чухал мэдээлэл ирж, алс холын аянд мордох болно. Эрсдэлтэй наймаа, гэрээ хэлэлцээ хийж болохгүй. Зорилгодоо хэр үнэнч байхаас таны амжилт шалтгаална. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, буулт хийснээр өдөр амгалан тайван өнгөрнө.

Хилэнц

Эрэгтэйчүүд болгоомжтой бай. Хэт зоригтой байж, асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсоноор түнш, холбоотнууд танаас зайгаа барина. Хайртай хүндээ хэт их шаардлага тавьснаас маргах магадлалтай. Эмэгтэйчүүд ор үндэсгүй хардалтын мэдрэмжээ хяна. Хайрт тань эмэгтэй хүн рүү инээмсэглэлээ гээд урван тэрсэлсэн гэсэн үг биш юм.

Нум

Энэ өдрийг ямар ч ажил төлөвлөлгүй тайван эхлүүл. Бүх зүйл биелэхгүй өдөр. Амьдралд тань нэг юм дутагдаад байгаа мэт санагдах ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Орой хүүхэдтэйгээ тоглох, эсвэл урлаг соёлын тоглолт үзэхэд сайн.

Матар

Ар гэрийн асуудлаа шийдэх хэрэг гарна. Урьд өмнөх шийдэгдээгүй асуудлууд дээр шинэ ажил нэмэгдэх болно. Тэвчээртэй байж, энэ өдрийг эсэн мэнд даван туулна. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж болохгүй.

Хумх

Хуучин нөхөрлөл, холбоо, гэр бүлийн харилцаандаа эргэлзэх өдөр. Ямар нэгэн сонголт хийх хэрэгтэй болно. Ядарч цуцна. Бие махбод суларч, доройтох тул эмчид үзүүлж, сайн амрахыг хичээгээрэй. Учир нь та хүчээ буруу юманд зарцуулаад байна.

Загас

Хайрыг хүснэ. Гэхдээ хэнд бүхнээ зориулахаа сайн бодож, ухаалаг шийдвэр гарга. Хамтран ажиллагсдынхаа сэтгэлд нийцнэ. Бодол, хүслээ хянахгүй бол энергийн урсгалаа буруу залах вий!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top