Үндэсний шигшээ багийн тоглолт 2021 он хүртэл хойшлогдлоо

2020 оны 08 сарын 12

Олон улсад үргэлжилж байгаа КОВИД-19 цар тахалын нөхцөл байдлын улмаас Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо (FIFA) болон Азийн Хөл Бөмбөгийн Холбооны (AFC) хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан "Катар - 2022" Хөл бөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшлогдлоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Ингэснээр Монголын Үндэсний Шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын эсрэг 10 болон 11-р сард тоглох байсан тоглолтууд 2021 онд явагдахаар боллоо. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын тов зарлагдана гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badarch(103.212.118.58) 2020 оны 08 сарын 12

katarin delhiin awraga ni ch barag hoishloh baih korona bvgdiig chadna

0  |  0
Со ах(202.179.25.94) 2020 оны 08 сарын 12

Катар 2022 болон Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнүүд хойшилсон биш харин ч урагшилсан юм биш үү 2021 онд.

0  |  0
Top