Г.Хэрлэнг Токиод хүрэл медаль хүртэнэ гэж зөгнөжээ

2020 оны 08 сарын 12

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн төрөлхтний спортын хамгийн том баяр зуны олимпын наадам нэг жилээр хойшилсон билээ. ОХУ-ын “Весь спорт” агентлагаас “Болоогүй олимп” гэсэн уран зөгнөл, судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна. Тус агентлагийн спортын шинжээч Дмитрий Туленков 16 хоногийн турш хэрэв Токиогийн олимп энэ жил болсон бол яах байсныг уран зөгнөл, баримт нотолгоо хослуулан тайлбарлаж байгаа юм. Ингээд түүний хоёрдугаар өдрийн тоймтой танилцацгаая.

“Токио 2020” наадмын хоёрдахь өдөр буудлага, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, жүдо, таэквондо, туялзуур сэлмийн төрлийн финалууд үргэлжилж, усанд сэлэлт, үсрэлт, скейтбордингийн анхны аваргууд тодорлоо.

Япончуудын хувьд тун амжилттай өдөр болж, тэд жүдо, усанд сэлэлт, туялзуур сэлэмд 4 алтан медаль авлаа. Нутгийн тамирчид (5 алт -1 мөнгө -3 хүрэл) багийн дүнгээр эхний байрт орж, Хятад (4-1-3), Өмнөд Солонгос (3-4-4) удаалж эхэллээ.

Унгарын усанд сэлэлтийн тамирчин Катинка Хоссу 400 м-т түрүүлснээр олимпын дөрвөн удаагийн аварга, Их Британийн таэквондоч  Жейд Жонс олимпын гурван алтан медальтай боллоо.

Токиогийн олимпод каратэ, хаданд авиралт, скейтбординг гэсэн гурван төрөл шинээр нэмэгдсэн. Скейтбордингийн анхны олимпын аваргаар АНУ-ын Нижей Хастон итгэл төгс тодорлоо.

XXXII Зуны олимп. Токио (Япон)

Жүдо

Эмэгтэй 52 кг

1. Юта Абэ (Япон).

2. Майлинда Келменди (Косово).

3. Амандин Бушар (Франц), Шарлин Ван Сник (Бельги).

Эрэгтэй 66 кг

1. Ёширо Марүяма (Япон).

2. Важа Маргвелашвили (Гүрж).

3. Г.Хэрлэн (Монгол), Нихат Шихализада (Азербайжан).

Багийн дүн эхний 2 өдрийн байдлаар

1. Япон – 5-1-3=9

2. Хятад – 4-1-3=8

3. БНСУ – 3-4-4=11

4. Унгар – 2-1-0=3

5-6. Энэтхэг – 2-0-1=3

5-6. Австрали – 2-0-1=3

7. АНУ – 1-3-0=4

8. ОХУ – 1-1-3=5

9-10. Франц – 1-0-3=4

9-10. Голланд – 1-1-2=4

Монгол – 0-0-2=2

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top