Хармагтайн ордод 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хэрэгжүүлдэг Хармагтайн зэс, алтны ордод хайгуулын зардлыг 12 сая ам.доллароор нэмэгдүүлж байгаагаа зарлалаа.

Тэд 12 сая ам.долларыг хувьцаа арилжаалах замаар бүрдүүлэхээр болсон байна. Тухайлбал, тэд хоёр удаагийн арилжаагаар дээрх санхүүжилтийг татна. Эхний ээлжинд 128.5 сая хувьцааг 5.6 сая ам.доллароор, дараагийн ээлжинд 142.9 сая хувьцааг 6.4 сая ам.доллароор арилжих юм байна.

Арилжааны албан ёсны хугацааг есдүгээр сарын дундуур болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар товлохоор болжээ.

Одоогоор тэд компанийн нэгж хувьцааг 4.5 цент байхаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцаа 5.9 цент хүрч хаагдаж байсан юм.

Компанийн удирдлагуудын зүгээс Хармагтайн зэс, алтны орд нь цаашид өндөр үр дүнтэй ажиллаж болохуйц томоохон орд гэдгийг онцлоод байна.

Улаанбаатар хотоос урагш 420 км-т Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн зэс алтны орд нь алтны нөөц 38 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж урьдчилсан судалгаагаар тогтоогдсон байдаг.

Хувьцаа арилжаалах замаар хөрөнгө оруулалтаа шийдэх Xanadu Mines компанийн нэгж хувьцаа даваа гарагийн арилжаагаар 3.7 хувиар унаж, нэгж хувьцааны үнэ 5.2 центэд хүрээд байна.


Эх сурвалж: The Market Herald

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglhuu(82.233.228.208) 2020 оны 08 сарын 12

bob Friedland-iin zusee huvilgasan kompani, huleeh geheer unend guizegdeh geed yarch bui bololtoi\n

0  |  1
Top