КОВИД-19 | Амаа зайлах нь өвчлөх эрсдлийг бууруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 20 сая гаруй хүн өвчилж, 738.910 хүн нас бараад байна. Азийн орнуудаас Японд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тус улсад хоногт 700 хүн шинээр өвчилж, таван хүн нас баржээ. Тэгвэл Өмнөд Солонгост худалдааны төвийн зургаан худалдагчаас коронавирус илэрсэн байна. Худалдааны төв, зах, дэлгүүрт амны хаалт заавал зүүх хэрэгтэй болж байгаа юм. Мөн хүн хоорондын зай барих боломжоор хангах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна.

Түүнчлэн ковидгүй 100 хоног болж байсан Шинэ Зеландад нэг гэр бүлийн дөрвөн хүн өвчилжээ. Тэд гадаад оронд аялсан өгүүлэмжгүй байсан аж. Иймээс коронавирус хүн амын дунд тархаагүй байна гэж тайвширч болохгүйг дэлхий нийтэд болж буй үйл явдлууд харуулж байна. Хүмүүс олноороо цугларахыг хориглох, чухал биш бизнесийг түр хугацаагаар хаахыг анхааруулжээ.

Амны хөндийгөө зайлах нь коронавирус тусах эрсдлийг бууруулдаг бөгөөд 30 секунд амаа зайлахад вирус буурч, гурван удаа зайлахад ам, залгиураас вирус байхгүй болсон байна. Халуун бүлээн ус, давс, сода, тамедин зэрэг байгаа бодисоороо амаа зайлж байхыг иргэд та бүхэндээ зөвлөе.

Амны хаалтуудыг харьцуулан судлахад, мэс заслын гэж нэрлэдэг нэг удаагийн амны хаалт вируснээс хамгаалах чадвараараа нэгт, дараа нь даавуун амны хаалт оржээ.

Дэлхийн улс орнууд коронавирусний халдвараас хамгаалах янз бүрийн арга хэмжээ авч байгаа бөгөөд Финландад л гэхэд иргэд эрсдэлтэй газраас ирээд өөрийгөө 14 хоног тусгаарлахгүй бол гурван сар хүртэл шийтгэх, хорих арга хэмжээ авахыг тушаасан байна.

Тэгвэл АНУ-ын Хойд Каролинад эзэн нь коронавирусээр өвчилсөн нохой үхсэн нь вирус хүнээс амьтанд халдах тохиолдол сүүлийн үед гарах болсныг харуулж буй.

 

Top