Энэ долоо хоногийн сүүлээр ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ зогсооно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12


УИХ-ын сонгуулийн өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд улс даяар шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, сонгуулийн маргаашнаас /2020.06.25/ шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулж эхэлсэн. 

Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд болохтой холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс дахин зогсоохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээх аж. 

Сануулахад, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top