М.Уранцэцэгийг Токиод хүрэл медаль хүртэнэ гэж зөгнөжээ

2020 оны 08 сарын 12

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн төрөлхтний спортын хамгийн том баяр зуны олимпын наадам нэг жилээр хойшилсон билээ. ОХУ-ын “Весь спорт” агентлагаас “Болоогүй олимп” гэсэн уран зөгнөл, судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна. Тус агентлагийн спортын шинжээч Дмитрий Туленков 16 хоногийн турш хэрэв Токиогийн олимп энэ жил болсон бол яах байсныг уран зөгнөл, баримт нотолгоо хослуулан тайлбарлаж байгаа юм. Ингээд түүний эхний өдрийн тоймтой танилцацгаая.


“Токио 2020” наадмын эхний өдөр буудлага, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, жүдо, таэквондо, туялзуур сэлэм гэсэн төрлүүдэд 11 багц медалийн төлөө тамирчид өрсөлдсөн. Анхны медалийг Энэтхэгийн буудлагын тамирчин бүсгүй Анюм Мудгил авсан бол эрчүүдээс Хятадын буудлагын тамирчин Пан Вей хамгийн түрүүнд алтан медаль зүүлээ. Эхний өдрийн тэмцээний дараа багийн дүнгээр Өмнөд Солонгос (2-2-2) тэргүүлж, Хятад (2-1-2), Япон (1-1-0) удаалж байна. Азийн тамирчид эхний өдөр 7 алтан медаль авсан бол Европ тивийнхэн 4 алт, харин америкчууд нэг ч алтан медаль авсангүй.

Токиогийн олимпын наадмын нэгэн сонирхол татсан зүйл бол япончууд нутагтаа үндэсний спорт жүдогоороо бүх жинд түрүүлж чадах уу гэдэг асуудал байсан. Тэгвэл эхний өдөр л чадахгүй гэдэг нь тодорхой болсон.

Уламжлал ёсоор эхний өдөр хөнгөн жингийнхэн татами дээр гарлаа.
 


60 кг-ийн жингийн финалд Рюүжү Нагаяма Казахстаны Елдос Сметовыг ялсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Фүна Тонаки Косовогийн Дистриа Красникиг дийлсэнгүй. Косовогийн эмэгтэй жүдочид дэлхийг донсолгосон хэвээр. 2016 оны олимпод Майлинда Келменди түрүүлж байсан бол 2019 оны ДАШТ-д гурван косово бүсгүй хагас шигшээд шалгарсан. Харин Токиод Красникигийн од гийх цаг ирсэн байна. Японы Тонаки 2018, 2019 оны ДАШТ-ий дараа ийнхүү гурван том тэмцээний финалд дараалан ялагдаж байгаа нь энэ юм. Уг нь Тонаки гол өрсөлдөгч Украины Дарья Белодедийг хагас шигшээд ялаад байсан юм. Монголын жүдоч М.Уранцэцэг хагас шигшээд косово бүсгүйд ялагдлаа.

XXXII Зуны олимп. Токио (Япон)

Жүдо

Эмэгтэй 48 кг

1. Дистрия Красники (Косово).

2. Фүна Тонаки (Япон).

3. Дарья Белодед (Украин), М.Уранцэцэг (Монгол).

Эрэгтэй 60 кг

1. Рюүжү Нагаяма (Япон).

2. Елдос Сметов (Казахстан).

3. Лухуми Чхвимиани (Гүрж), Роберт Мшвидобадзе (ОХУ).

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.212.116.218) 2020 оны 08 сарын 19

Красники медаль авах нь юу л бол Францаас Букли Ширим гэж сайн бөх энэ жинд гарч байгаа

0  |  0
Эгэл(103.212.116.218) 2020 оны 08 сарын 19

Уранцэцэг алт авна аа Аз од нь гийхийг ард түмэн чинь хүлээж байгаа

0  |  0
зөнч(139.5.217.247) 2020 оны 08 сарын 13

Алт авна гэж би зөгнөж байна

0  |  0
зөнч(139.5.217.247) 2020 оны 08 сарын 13

Алт авна гээд би зөгнө байна

0  |  0
1231(49.0.130.132) 2020 оны 08 сарын 12

ёстой л уран зөгнөл юм даа\n

0  |  0
ХӨТӨЧ(103.43.79.203) 2020 оны 08 сарын 14

ДАРЬЯ ЖИНДЭЭ БАГТАХГҮЙ ДЭЭД ЖИНДЭЭ ОРНО,УРАНЦЭЦЭГ ХӨГШИРСӨН ХУРД ГҮЙЦЭХГҮЙ ШИНЭ ХҮҮХҮҮД ЗӨНДӨӨ ГАРСАН\n

0  |  1
зочин (202.9.46.106) 2020 оны 08 сарын 12

хүрэл бишээ алтан медаль байхгүй юу даа. амжилт

0  |  0
Altaa(172.56.42.130) 2020 оны 08 сарын 12

Zuvhun alt av. hurel munguu heregguiee.

1  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 08 сарын 12

iim hereggui uym bitgii bichil dee

2  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 08 сарын 12

bitgii tarhi tolgoid n iim uym suulgal daa,uyn hurel ve,zovhon Alt shu de

1  |  0
Top