Чөлөөт бөх: Айсулуу Тыныбекова насан туршдаа тэтгэлэг авна

2020 оны 08 сарын 11

Чөлөөт бөхийн дэлхийн аварга Айсулуу Тыныбекова бүх насаараа тэтгэлэг авах боллоо.

Киргизийн Засгийн газраас насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн тамирчиддаа сар болгон, насан турш нь тэтгэлэг олгох шийдвэр гаргажээ. Гэхдээ зөвхөн олимпын төрлийн аваргуудад олгох юм.

Одоогийн байдлаар Киргиз улсад энэ болзлыг хангасан ганц тамирчин байгаа нь 2019 оны дэлхийн аварга Айсулуу Тыныбекова юм. Тэрбээр сар бүр 20 мянган сом (ойролцоогоор 770 мянган төгрөг) авах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨУ(182.160.33.123) 2020 оны 08 сарын 11

МАНАЙХ ӨГӨХӨӨ БОЛЬСОН ГЭСЭН. ЯАСАН БАГА МӨНГӨ ӨГЧ БАЙНАА. АГЛУУ ГАВЪЯАТ Л ГАВЪЯТЫН МӨНГӨ ГЭЖ АВМААР БНАА Л ГЭЭД БАЙСАН. ТЭРЭНД ЖОХОН ЮМ ӨГ. ТУРЖ ҮХНЭ

0  |  0
Ш. Пэрэнлэй(202.9.40.170) 2020 оны 08 сарын 11

Маш зөв манайх нөгөө олимп дэлхийн медальтнууддаа өгөөд эхэлсэн хэвээрээ юу

0  |  1
Top