Чөлөөт бөх: ДБНХ-ноос 11 сар хүртэл тэмцээн зохион байгуулахгүй

2020 оны 08 сарын 11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл онлайн хурал хийж, ирэх намраас тэмцээн уралдаан эхлүүлнэ гэж байсан өмнөх шийдвэрээ цуцаллаа. Ингэснээр 9,10 сард зохион байгуулахаар төлөвлөж байсан бүх тэмцээн явагдахаа больж байгаа юм.

ДБНХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович “Бид цар тахлын байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Тамирчдынхаа эрүүл мэндийг бид хамгийн түрүүнд тавих ёстой. Ямар ч аюулгүй болсон цагт л бөхчүүдээ барилдуулна” гэж мэдэгдсэн байна.

Ирэх есдүгээр сард болох Гүйцэтгэх зөвлөлийн цахим хурлаар 11 дүгээр сард Финландад болох залуучуудын ДАШТ, 12 дугаар сард Сербид явагдах насанд хүрэгчдийн ДАШт-ийг явуулах эсэхийг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top