Чөлөөт бөх: Казахстаны гурван бөх ослоор амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Казахстаны чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн гишүүн Жаксыбек Карабалаев, Жанбота Байбазаров, насанд хүрэгчдийн  шигшээ багийн тамирчин Ильяс Жумай нар Алматы-Тараз чиглэлийн зам дээр машины осолд орсон байна.

Olympic.kz-д бичсэнээр Карабалаев, Байбазаров хоёр газар дээрээ нас барж, Жумай нэг хоногийн дараа гэмтлээ даасангүй өнгөрчээ.

Мөн тус машинд сууж явсан шигшээ багийн тамирчин Нурдаулет Заутбек, Чингисхан Мухаметкалиев нар одоо сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Шигшээ багийн дасгалжуулагч Асет Серикбаев “Үнэхээр хүнд, цочром мэдээ байлаа. Үнэхээр авьяаслаг бөхчүүд байсан. Карабалаев 23 хүртэлх насны УАШТ-ий 86 кг-д түрүүлсэн. Бид түүнийг ирээдүйтэй сайн бөх гэж үзэн, нэгдүгээр шигшээд уриад байлаа. Жумай бол нас болгоны шигшээ багт шилдэг нь байсан бөх. Д.Кунаевын нэрэмжит тэмцээнд өрсөлдөгч болгоноо ялан, түрүүлсэн. Маш эрт явцгаачихлаа. Үнэхээр харамсалтай” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.67.54) 2020 оны 08 сарын 12

ум мани бадми хум

0  |  0
Top