Чөлөөт бөх: Ираны шигшээ 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль авна

2020 оны 08 сарын 11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Ираны бөхийн холбооны хүсэлтээр 2019 онд Нур-Султанд болсон ДАШТ-ий багийн тэмцээний дүнг дахин хэлэлцэж, Ираны багт хүрэл медаль олгох шийдвэр гаргалаа.

ДАШТ-ий дараа Хасанбой Рахимов (Узбекистан), Бажа Хутаба (Сири) нар допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэргээр эрхээ хасуулсан. Тэд 125 кг-ийн жинд 3, 5 дугаар байр эзэлсэн байсан бөгөөд хасагдсанаар Ираны Ядолла Мохеби наймдугаар байраас зургаадугаар байрт дэвшсэн юм. Ингэснээр Ираны баг 96 оноотой болж, 94 оноотой АНУ-ын багийг гүйцсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top