Рио Тинтогийн хөрөнгө оруулагчид удирдлагууддаа хариуцлага тооцохыг шаардав

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Австралийн уул уурхайн Рио Тинто компанийн голлох хөрөнгө оруулагчид уугуул Австраличуудын эртнийн соёлын гэрч болсон агуйг устгасан, өөр бусад ноцтой алдаанаас шалтгаалан удирдлагуудын түвшинд хариуцлага хүлээх ёстойг шаарджээ.

Өнгөрсөн баасан гарагт Рио Тинто компанийн захирал Жеан Себастьян Жак Австралийн Сенатын танхимын сонсголд агуй устгасан талаар хэлэхдээ “Бид устсгасан нь үнэн. Гэхдээ Австралийн Засгийн газрын олгосон зөвшөөрлийн дагуу” гэж мэдэгдсэн юм.

Үүнээс болж Австралийн иргэд Рио Тинто компанийг эсэргүүцэж сошиал орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Рио Тинто компанийн удирдлагын зүгээс үүнийг Австралийн төрийн байгууллагууд түүх соёлын холбогдолтой тайланг нягталж үзээгүй гэж буруутгаж байгаа юм.

Хэдийгээр Рио Тинтогийн лицензийн талбай нь хууль ёсны дагуу байгаа ч үйл ажиллагааны төлөвлөгөө, түүхийн ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг нарийн шалгаж үзээгүй гэж олон нийт үзэж байгаа билээ.

Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ уншина уу!


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top