Беларуст жагсаалын үеэр хүний амь эрсэдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Беларусын нийслэл Минск хотод өнгөрсөн шөнө эсэргүүцлийн жагсаалын үеэр мөргөлдөөн болж, нэг хүн амиа алджээ. Жагсаал дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Гудамжинд хэв журам сахиулахаар оролдож буй цагдаа нар Минск хотын гурван дүүрэгт эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа аж. Хүчнийхэн нулимс асгаруулагч хий зэрэг тусгай хэрэгслийг жагсагчдын эсрэг ашигласан байна.

Беларусын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэнээр эсэргүүцэгчид талбайг нээхээр ирсэн тусгай хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр нэгэн иргэн цагдаа нар руу тэсрэг төхөөрөмж шидэхийг завджээ. Уг төхөөрөмж гарт нь дэлбэрснээс болж тэрээр шархдан, нас барсан байна.

Беларуст энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн ерөнхий хорооноос нь мэдээлснээр одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авчээ. Тэрбээр 26 жил гаруйн хугацаанд Беларусыг удирдаж байгаа юм.

Беларусын хэд хэдэн хотод энэ сарын 9-ний орой олон нийтийг хамарсан жагсаал эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top