Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Баяжуулах үйлдвэрийн хамт олон  2020 онд 17,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөж, эхний хагас жилд 31 тэрбум төгрөг буюу 13,5 төгрөгөөр илүү нэмэлт орлого олсон байна.  Тэд энэ онд  тээрэм солих ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах замаар хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж 300 мянган тонн хүдэр илүү боловсруулах төлөвлөгөөтэй байснаас эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ.

Түүнчлэн энэ онд 9 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Өндөр үнэтэй технологийн нормчлогдсон материалыг хямд үнэтэйгээр орлуулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадлын тарифын төлбөрийг бууруулах зэргээс хэмнэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(165.225.116.217) 2020 оны 08 сарын 11

Энэ ямар газрын тухай яриад байгаа юм бэ? Ийм зүйл бичээд ажил хийсэн нэр зүйж цалин авдаг бол хэцүү л юм байна.

0  |  0
Со ах(202.179.27.17) 2020 оны 08 сарын 11

Ливаны баяжуулах үйлдвэр юм уу эсвэл Непал Балба Түвд Бутан алиных нь вэ төгрөг гэж байгаагаас үзвэл Монголынх ч юм шиг за за тэгээд ч нэг их чухал асуудал биш бна.

0  |  0
Zochin(192.82.67.21) 2020 оны 08 сарын 11

Энэ хэний тухай яриад байгаа юм ямар ч эзэн байхгүй

1  |  0
Top