Казахстанд халдварын тоо 98 мянга давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 09

Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 872 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 98.701 болжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр Казахстанд зөөвөрлөгдөж очсон халдварын нийт тохиолдол 1218 болсон байна. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 72.273 хүн эдгэрчээ.

Казахстанд халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Туркийн эрх баригчид тус улс руу нислэг үйлдэхээ зогсоох шийдвэр гаргасан байна.

Коронавирусний халдвараар дэлхий дахинд 19.2 сая хүн өвчилж, 724 мянга гаруй хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 11.8 сая болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
777(202.55.188.90) 2020 оны 08 сарын 10

Ishh gadnaas irj bga humuusee mash sain l tsegtstei oruulahgui bol aldval ch taliij ogohiim bn da

0  |  0
Усан нүдэт(192.82.76.205) 2020 оны 08 сарын 09

Харин ч эрс багасцан байнштээ энэ хасагт, өдөрь 1500 буурахгүй байсан мянга давахгүй болсон нь хатуу каринтины ач даа

0  |  0
Top