Баривчлах байр болон зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон Баривчлах байрны үйл ажиллагаатай танилцаж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө. 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Ц.Хишигбаяр ангийн нөхцөл байдлын талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал болон хийж хэрэгжүүлж буй ажил, шинэ санаачлагын талаар товчхон танилцуулга хийлээ.

Энэ жилийн хувьд гагнуурчин, арьсан урлал, тогоочийн мэргэжил олгох сургалт тус ангид явуулсан бөгөөд нийт 100 гаруй хоригдол хамрагджээ. Түүнчлэн, оёдлын үйлдвэртээ 80 гаруй хоригдлыг ажлын байраар хангаж, тохирсон цалин хөлсийг нь олгон, улсад болон хувь хүнд учруулсан хохирлын төлбөрийг барагдуулж байна. Ангийн оёдлын үйлдвэрт алба хаагчдын хээрийн хувцас, хоригдлын хувцас, цагаан хэрэглэл, гэрийн бүрээс, хөөрөгний даалин, гар урлалын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “Ковид-19” халдварын дэгдэлтийн үед 30 мянган маск үйлдвэрлэн, улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн. Одоогоор төр болон хувийн хэвшлийн газруудын захиалгаар гэрээт оёдлын ажлууд хийгдэж байна.

Тус хорих ангид ял эдэлж буй ялтнуудын 80 хувь нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд ихэнх нь хулгай, залилангийн гэмт хэргээр ял шийтгэгдэж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлэхээр эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй хоригдлын тоо буурах талтайг онцолж байлаа.

Мөн энэ үеэр ШШГЕГ-ын харьяа “Баривчлах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид болон хоригдогсдын санал хүсэлтийг сонссон юм. Баривчлах байр нь энэ оны  дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэгдсэн хүмүүсийг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мансуурах, танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах, хөрөнгө завших, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, бэлгийн дарамт учруулах, жагсаал цуглаан зохион байгуулах, гамшгийн тухай хууль тогтоомж зөрчих зэрэг зөрчил гаргасан этгээдүүдийг 7-30 хоног баривчилж, албадан сургалтанд хамруулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1670 баривчлагдсан этгээдүүдийг хүлээн авчээ.

Баривчлах байрны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаатай танилцсаны дараа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус ангийн нөхцөл байдлыг ангийн дарга, хурандаа Ш.Булган, Ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэг нар танилцууллаа. Нэгдсэн эмнэлгийн хувьд жилдээ 3500-3700 хоригдлыг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 120 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хурандаа Ш.Булган нарийн мэргэжлийн эмч, сувилагч, боловсон хүчний дутагдалтай байгааг дурдлаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав энэ асуудлыг онцгойлон анхаарч, даруй арга хэмжээ авахаа мэдэгдээд хэвтэн эмчлүүлж буй хоригдлын онош, биеийн байдалд тохируулан хоол хүнсэнд анхааран ажиллахыг захисан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.191.194) 2020 оны 08 сарын 10

muu heleh argaa bur olj yadah yumaa. harin ch neg toohgui. uuriin gesen uzel bodoltoi.zarchimtai hun. hamt ajillaj baisan hen ch medne\n

0  |  0
badarch taxar(66.181.182.149) 2020 оны 08 сарын 08

ene balai gazar hen ch ochson yaadag yum

0  |  0
БИ(59.153.113.97) 2020 оны 08 сарын 08

ЭНЭ ШОГИЙН АМЬТАН БАС ХУРАНДАА МӨРДӨС ОЛООД ЗҮҮЧИХЖЭЭ

0  |  0
Хэ хэ хэ(118.103.197.74) 2020 оны 08 сарын 08

Энэ бид 2 ын хурандаа гэж хаашаа харсан баас бн аа? Муухай мөрийтөй тоглоомчин байж ичихгүй юм аа. Томидж байгаа томилогдсон хоёр таарч бн даа. Төр засаг гэж тоглоом тоголдог газар болж дээ!!!

0  |  0
aqwe(142.184.193.253) 2020 оны 08 сарын 08

shuud hurandaa. ene neegeer Afrikiin sarmagchinguudaas uur yalgaa algaa Mongolchuud

3  |  0
Эрдэнэ(64.119.25.72) 2020 оны 08 сарын 08

төрийн залгамж халаагүй пялдага хахуулчид ажилтайгаа танилцах гэж худлаа попдоод татварын хамаг мөнгө үрж явах юм даа тухайн салбартаа ажилдаг зөв бурууг нь мэддэг шинэчлэх хүсэлтэй хүмүүсээ томилмоор байна

5  |  0
Со ах(202.179.25.91) 2020 оны 08 сарын 08

Шийтгэгдсэн ерөнхий сайд нар бусад УИХын гишүүн байсан этгээдүүдийг дайчлан хоригдол хувцас корона маск оюулах хэрэгтэй.

2  |  0
Top