КОВИД-19 | Энэтхэгт халдварын тоо хоёр саяыг давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Энэтхэг улсад коронавирусний халдварын тоо хоёр сая давжээ. “NDTV”-гийн мэдээлснээр тус улсад хоногт 62 мянган шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Энэтхэгт нийт халдварын тоо 2.027.074 болжээ.

Түүнчлэн 24 цагийн дотор “COVID-19”-ийн халдварын улмаас 886 хүн нас барсан байна. Энэтхэгийн нас баралтын нийт тоо 41.5 мянгад хүрчээ.

Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тоо 1.378.105 болсон байна.

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах “СOVID-19”-ийн халдвар авч, эмнэлэгт хэвтжээ.

Дэлхий дахинд коронавирусний халдварын тоогоороо АНУ /4.889.599/ тэргүүлж, Бразил /2.917.562/ удаалж, Энэтхэг гуравт, ОХУ /871.894/ дөрөвт, Өмнөд Африк /538.184/ тавдугаарт бичигдэж байна.

 

Top