Нийслэлийн хэмжээнд 13574 м2 зам эвдэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.

Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м2 нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай. Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 0,9 км авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Мөн 13, 14 дүгээр хороо, Өргөөгийн гудамжны авто зам, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлхийн авто замд 600 м2 нүхэн эвдрэлд орсон учир эдгээр авто замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд нийт төвийн зургаан дүүрэгт үүссэн нүхэн эвдрэлийн засвар, шороо хучиж тэгшлэх, борооны ус соруулж зайлуулах, лаг шавар цэвэрлэх ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин цаашид үүссэн нүхэн эвдрэл, үерийн далан дээрх явган хүний гүүрэн гарцын тулгуур, далан болон хөвөө, засвар шинэчлэлтийн ажилд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын засвар шинэчлэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, эх үүсвэрийн асуудлыг тодорхой болгох үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцад замын трасст өртсөн газар чөлөөлөлтийн асуудлаар холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж, ямар гарц гаргалгаагаар шийдвэрлэх вэ гэдэг асуудлаа дахин оруулж ирж, танилцуулах үүргийг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
я(192.82.69.158) 2020 оны 08 сарын 08

АН тайгаа хамт урсаад

0  |  0
Жа (99.229.251.229) 2020 оны 08 сарын 07

Хотын замууд Хүрэлсүхээс өмнө тавигдсан зам шдээ малуудаа!!!

0  |  0
Со ах(202.179.25.91) 2020 оны 08 сарын 07

Автозамын олон улсын стандартыг мөрдөж замын бүтээн байгуулалтыг хийх ёстой. Олон хүний амь цусаар боловсрогдсон тийм стандарт байгаа. Элдсэн гурил шиг юмаар гурилдахаа болих цаг болсоон Хүрэлсүхээ.

0  |  0
Top