Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Нью-Йоркийн биржид алтны ханш өчигдөр /2020.08.07/ бүх цаг үеийн хамгийн өндөр ханш тогтоолоо.

Алтны спорт ханш нэг унц нь 1.0 хувиар өсөж 2.06 мянган ам.долларт хүрсэн бол алтны фючерс ханш унц нь 2.07 мянган ам.долларт хүрчээ.

Дэлхий даяар коронавируст цар тахлын нөхцөл байдалд байгаа нь ийнхүү алтны ханшийг өсгөх гол шалтгаан болсон юм.

Ийнхүү өнгөрсөн сар гаруйн хугацаанд дараалан өссөр ийнхүү түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Зөвхөн энэ жилийн тухайд л гэхэд алтны ханш 35 хувиар өсөөд байна.

Дэлхийн алтны зөвлөлөөс алтны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч огцом унах эрсдэлтэйг анхаарууллаа.


Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(64.119.25.72) 2020 оны 08 сарын 07

90 ээд онд унц нь 300 хавьцаа байлаа гэхээр төгрөг ханш хэдэн хувиар унав

0  |  0
Top