Нөхрийнхөө араг ясыг тээвэрлэж явсан эмэгтэйг саатуулжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

ХБНГУ-ын Мюнхены нисэх буудалд нөхрийнхөө бүтэн араг ясыг тээвэрлэж явсан 74 настай Армени эмэгтэйг охиных нь хамт саатуулжээ.

Нисэх буудлын ажилтнууд 74 настай эмэгтэйн ачаа тээшийг шалгатал том хайрцган дотор чамбайлан ороосон модон хайрцган дотор бүтэн араг яс байгааг тогтоосон байна.

Дараа нь нисэх буудлын гаалийн байцаагч болон эмч, улсын прокурорын оролцоотой ясанд шинжилгээ хийж эх, охин хоёрыг байцаажээ.

Мөрдөн байцаалтын үеэр 74 настай эмэгтэй 2008 онд Грек улсад өөд болсон нөхрийнхөө цогцсыг төрөлх Армени улсад нь оршоохоор авч явсан гэж мэдүүлжээ. Цогцсыг Грекээс авч улмаар Мюнхен, Киевээр дамжин Арменид хүрэх зорилготой байсан байна.

Нөхрийнх нь хэзээ нас барсныг тодруулахад 2008 онд Грекийн Тессалоники хотод ажлаар явж байхдаа өөд болж эмчийн дүгнэлтийн дагуу тэнд нь оршуулжээ.

Холбооны мөрдөн байцаагчид гэмт хэргийн шинжгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Грек болон Армени улсын хооронд цогцос шилжүүлэх гэрээ үйлдсэн тул хэсэг саатуулаад төрөлх нутаг руу нь буцаах аж.


Эх сурвалж: DW

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top