Коронавирустэй өвчтөнүүд хэвтэж буй эмнэлэгт гал гарчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Энэтхэгийн Гужарат мужид орших коронавирусээр өвчлөгсөд хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт гал гарч найман өвчтөн амиа алджээ.

Гал орон нутгийн цагаар 03:00 цагт гарсан бөгөөд дуудлага ирснээс хойш гурван минутын дараа орон нутгийн гал унтраах ангийнхан ослын газарт очсон байна.

Амиа алдсан өвчтөнүүдийн тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Бүгд угаартаж нас эцэслэсэн байна.

Эмнэлгийн байрыг сэргээн засварлах хүртэл тус эмнэлгийн өвчтөнүүдийг ойролцоох эмнэлгүүдэд хуваан байршуулах шийд гаржээ.

Гужарат мужийн захирагч Вижай Рупани галын шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулсан байна.


Эх сурвалж: CNN

Top