ТЦА: Амралтын өдрөөр эх нялхасын зам хаана

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхасын зүүн хойд уулзвараас UBSтелевизийн баруун хойд уулзвар хүртэл энэ долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 08-ны оройн 23.00 цагаас наймдугаар сарын 09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top