Тээвэрлэж явсан тарвагаа хээр гаргаж, орхисон долоон тохиолдол гарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Өнгөрөгч амралтын өдөр нийслэл хот руу тарваганы тулам оруулахыг завдсан хоёр тохиолдол гараад байна. Дээрх тохиолдлуудад албанаас шалгалтын ажил явуулж байгаа гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Түүнчлэн Налайх дүүрэгт байрлах цэвэр усны сангийн дэргэдээс тарваганы тулам олдсон бөгөөд орчмыг ариутгаж, тарвагыг шинжилгээнд хамруулахаар ЗӨСҮТ-д хүргэжээ.

Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд 8940 иргэн нийслэлээс гарсан бол 7300 иргэн нэвтэрсэн байна. Сэлэнгэ аймгаас ирсэн автомашинд шалгалт хийхэд  бугын чив тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагад шалгаж байна хэмээн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Мөн хяналт шалгалтын үеэр иргэд тээвэрлэж явсан тарвагаа хээр гаргаж, орхисон долоон тохиолдол гарсан бөгөөд энэ нь аюулт өвчин тараах эрсдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна. Иймд, ард иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай бөгөөд энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг анхаарах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top