Олон улсын шүүх Казахстаны Засгийн газрыг буруугүй гэж үзлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Канадад төвтэй “Gold Pool” компани үндэслэлгүйгээр зөвшөөрөл цуцалж эдийн засгийн ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр Казахстаны Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Олон улсын шүүх энэ хэргийг хоёр хоногийн хугацаанд хэлэлцэж ийнхүү хэрэгсэхгүй болгосон байна.

Казахстан улсын нутаг дэвсгэрт 1996 онд Канад улсад төвтэй "Gold Pool JV Ltd." компани тус улсын “Kazakhaltyn” компанитай хамтарч алтны уурхайн үйл ажиллагаа эхэлж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Засгийн газраас уг гэрээг хүчингүй болгож цуцалсан байдаг.

Хэрэг явдлаас хойш бараг 20 жилийн дараа 2016 онд “Gold Pool” компани Казахстанын Засгийн газрыг олон улсад тогтоосон хэм хэмжээ, Олон улсын худалдааны хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр арбитрын шүүхэд хандсан юм.

Канадын “Gold Pool” компани алдагдал хүлээсний нөхөн төлбөр болгож 917 сая ам.долларын нөхөн төлбөр авна гэж тооцоолж байсан ч Казахстаны тал гэрээг хууль ёсны дагуу цуцалсан гэх шийдвэр гаргасан аж.

Казахстаны талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль дүрэм зөрчсөн нь тодорхой болсон гэдгээ 5000 гаруй хуудас материал бүрдүүлэн баталсан байна.

Өнгөрсөн жил Казахстан улсын Засгийн газар Канадын өөр нэгэн компанийг байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэргээр шүүхэд хандаж, 40 сая ам.доллар гаргуулж авсан удаатай.


Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.157) 2020 оны 08 сарын 06

Эзэнтэй , төртэй улс ийм л байдаг юм байна Хүрэлсүх , Занданшатар Баттулга нар мэдэж ав. Энэ улс манай томчуул шиг амаа үдүүлээгүй , авилгад идэгдээгүй, худал соггуулийн шоу хийгээгүй .Одооноос эхлэн ОТ , Хармагтайн ордод эзэн суусан Сентара Гоулд , Рио Тинто гэх Канадын хөрөнгө оруулалт нэртэй байгаль сүйтгэгч, баялагийн дээрэмчдийг хөөж явуулах цаг бллжээ.МАНын .Хүүкийн ЗГ 2 дахь сонгуулийн амлалтаара зээлийн хүүг буурууах амлалт өгсөн бас. Гэвч банкууд нь чихэн дүлий Хүүк яаж ч чадахгүй нь ойлгомжтой боллоо.

2  |  0
зочин (64.119.25.185) 2020 оны 08 сарын 06

олон улсын хууль дүрмийн дагуу ажлаа хийж заргаа авч байгаа Казастаны хуульч нар сайн байна манайхан олон сургууль төгсөж дэлхийд гайхагдахаар мэргэжил эзэмшсэн улсууд бас л улсдаа ингэж хандаж ажилламаар байх юм даа

1  |  0
Со ах (202.179.25.91) 2020 оны 08 сарын 06

Одоо монгол улс Оюутолгойгоор шүүхдэж Риотинто гоос алдагдсан болоижоо буцаан авч их хэмжээний тохгууль гаргуулах ёстой. Дээрэмчдийг дарах цаг болсон. Авилга авсан хүмүүс айх хэрэггүй шүүхдэх үндэслэл тэр биш өөр олон хүчин зүйл байгаа.

1  |  0
Top