Фейсбүүк компани Дональд Трампын постыг устгалаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Фейсбүүк компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Ковид-19” вирусийн эсрэг дархлаа хүүхдүүдэд тогтсон гэх агуулгатай хэт ташаа мэдэгдлийг нь хасжээ.

Энэ тухай бичсэн түүний пост болон буруу ташаа зүйл ярьж байгаа ярилцлагын видеог нь ч устгасан байна.

Харин твиттер компани дээрх дүрс бичлэгийг л албан ёсоор устгажээ.

Ингэснээр Фейсбүүк компани АНУ-ын Ерөнхийлөгчийн пост болон дүрс бичлэгийг устгасан анхны тохиолдол нь энэ боллоо.

Олон нийтийн сүлжээний цахим хуудсууд цаашлаад энэ мэтчилэн хэт нэг талыг барьсан, олон нийтийг төөрөгдүүлсэн агуулгатай контентуудыг устгах бодлого баримталж байгаагаа зарласан юм.


Эх сурвалж: NBC News

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top