Төсвийн мөнгөнөөс бүр томоор нь хулгайлж болохыг нотолсон шүүхийн шийдвэрт

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, жирийн иргэд тэр дундаа бизнесээ босгох гэж зүдэж яваа иргэдийнхээ өмнүүр орж хулгай хийдэг заваан жишиг манай улс төрчдөд бий. Үүний хамгийн бодит жишээ нь 49-үүлээ сүрэглэн, бүлэглэн, зохион байгуулалттайгаар хулгай хийсэн ЖДҮХС-г цөлмөсөн явдал юм. Энэ нь хэн бүхний нүдэнд хамгийн ил баримттай хулгай бөгөөд цаашлаад иргэдийнхээ боломжийг тонон дээрэмдсэн увайгүй үйлдэл хэдий ч иргэд сонголтоороо үүнийг хулгай биш гэдгийг нотлон дахин парламентад сонгож байх жишээтэй. ЖДҮ залгидаг зангиатай хулгайч нартаа хууль шүүхийн байгууллага ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь олны нүдний өмнө ил байсан ч торгох төдийхнөөр эхнээс нь толгойг илээд явуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компаниуддаа гурван тэрбум төгрөг авч, бусдад 8.6 тэрбум төгрөг олгосон хэрэгт унасан УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт 40 сая төгрөгийн торгууль, таван жил төрийн албанд томилогдох эрхийг хязгаарлах шүүхийн шийдвэр гарав. Жилийн гуравхан хувийн хүүтэй гурван тэрбум төгрөг хамаарал бүхий компанидаа олгосон хүнд 40 сая төгрөгийн торгууль бүдрээд байхаар мөнгө биш. Гурван тэрбум төгрөгийг банканд хадгалуулахад л жилийн 360 сая төгрөг хүүнд авна. Тэр хэмжээний мөнгийг эргэлдүүлсэн хүн таван жил заавал төрд ажил хийх гээд ч яах юм. Тэртээ тэргүй 40 саяар торгох юм бол гурван тэрбум төгрөг байтугай их хэмжээгээр нь хулгай хийвэл хулгай хийсэн хүнд нь бүр ч ашигтай тусах юм биш үү. Прокуроруудын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр төсвийн мөнгөнөөс “цохьвол” томхон цохь гээд хэлээд байгаа юм биш үү.

Хууль үнэхээр нам, улс төр, иргэнийг ялгаварлалгүй ханддаг юм бол яахаараа улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан хүмүүсээ торгож бариад явж байдаг юм. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд гурван жилийн хорих ял оноосон. УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлсэн.

Нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн гэдгийг шүүх тогтоосон гэж үзээд гурван жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх болов. Давж заалдах шатны хуралдаанаас магадгүй тэнсэх ялтайгаар мултарч нам төрийнхөө ивээлд багтах дүр зурагтай байгааг хуульчид хэлж байгаа юм.

ЖДҮ-тэй холбоотой ялын тогтоолоо уншуулахад бэлэн болсон дараагийн хүн нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир. Түүнийг “Сапфир стоун” ХХК-даа барьцаагүйгээр 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас авсан хэмээн буруутгаж буй. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч гишүүд нь хамгаалаад үлдэж байлаа.

Тэгвэл 2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан Д.Дамба-Очирын гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Ямартай ч тэр тэр очиж таарах нь. Очих газрынхаа нүхийг сайтар малтаж очихгүй бол ЖДҮ-чид бүгд Б.Батзориг шиг ёндоотой байна гэж юу байхав.

М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр “Зохион байгуулалттай мафи байгаа нь харин үнэн шүү. Улсын төсвөөс нийлж авдаг гэх мэт. Би үүнтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч төд удалгүй М.Энх-Амгаланг ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Парламент нь, хуулийн байгууллага нь ч тэр толгойг нь илээд үлдэж байсан удаа бий.

ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд Б.Батзоригоор дамжуулан бүлэглэн жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. Гишүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. УИХ-ын 49 гишүүн хамаарал бүхий компанидаа зээл авахуулж өгсөн хэмээн шуугиан дэгдсэн ч өнөөдөр Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир нараар туг тахисан болоод өнгөрөх нь.

Тэднийг сонгосон иргэд нь дор хаяж жилийн 20 хувийн хүүтэй цалингийн зээл авдаг бол, жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлээ 20 жилийн турш төлдөг. Үүнийг нь бодоод ичдэггүй юм уу. Ичдэггүй юмаа гэхэд эмээдэггүй юм уу. Ахмадын тэтгэврийн зээл гэхэд 12 хувийн хүүтэй байна гээд бодохгүй юу. Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу 40 сая төгрөгийн торгуультай гэхээр иргэд бухимдалгүй яах юм.

Ингэж л төрөөс хулгай хийсэн хүмүүсийг хуулийнхан эрхлүүлж байна. Тэднийг эрхлүүлснээрээ төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг харуулсан хамгийн бодит жишээ боллоо. Төр мөнх байхаас төр мөнхөд эрх мэдэлтнүүдийн өмнө бөхийх ёсгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэдлээ(203.91.115.44) 2020 оны 08 сарын 08

Iлуйварчид луйварчингаа шүүхдээ буруутан гэж биш харин цэвэрхэн хийж чадаагүй гэж торгож байхад ард түмэн шүүх хурал гээд итгэж байдаг.\n

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 08 сарын 06

Xyrelsyxiig mafitai temtsene geed baixaar ni songoson chin anduurch ee,mafitai evlerch jijig dundaas alban tushaalaa urvuulan ashiglaj mongo xulgailsan xulgaichiig byr saidaar songono gej bodsongyi ee,mafiig ustgax bish demjeed baigaa yum bish yy ???

1  |  0
Эмгэн(103.212.119.115) 2020 оны 08 сарын 06

УИХ-ын гишүүдийн зарим нь хулгайч луйварчид сууж байгаа учир тэднээс ард түмний тусын тулд юу ч хийхгүй. Өөрсөддөө зориулсан хуулиа л баталуулж сууна уу гэхээс өөрийг хийх сэтгэлгүй хүмүүс. Хэлж ярих нь амархан, хэрэгтэй хууль санаачлах гэхээр сачий нь дутах нэг иймэрхүү дүр төрх л харагдаад байх юм.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 06

ene deeremchin hulgaichuud zaashid yaj mongoliin ard tymnii nyyr zaraig harj amdrah ulsuud ve ger byliinhen ni ch gesen hulgailj bayjchihaad bayan torson um shig ichmeer...

0  |  0
ЗОЧИН (202.55.191.194) 2020 оны 08 сарын 06

Л,ЭНХ-БОЛД өөрийн төрсөн охин МАНДУУХАЙДАА хэрэгээ чихээд бгаа, гэсэн муухай новш бгаа биздээ, ийм ч аав байх гэж ийм ч гүшүүн гэж

0  |  0
ЗОЧИН(202.55.191.194) 2020 оны 08 сарын 06

Л,ЭНХ-БОЛДЫН ХЭРЭГ ХЭЗЭЭ ШИЙДЭХИЙГ ӨМНӨ-ГОВИЙН ИРГЭД ХАРЖ БГАА ШҮҮ

0  |  0
Иргэн(192.82.72.182) 2020 оны 08 сарын 06

Луйварчингуудад ялыг нь\nҮүрүүлж хөрөнгийг нь хурааж ядарсан эдийн засгаа өөд нь татаачээ

0  |  0
Иргэн(66.181.187.216) 2020 оны 08 сарын 06

Эдний авсан мөнгөө төлсөн нь хамаагүй. Хамгийн гол нь албан тушаалаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсанд оршино. Хэн ч зээлээ төлдөг л шүү дээ.

1  |  0
Иргэн (66.181.161.54) 2020 оны 08 сарын 06

Шүүхийнхэн мэдрэл муутай гэдэг нь нэгэнтээ батлагдсан зүйл болсон. Иргэдийн шударга шүүх ажиллуулж , мэдрэл муудсан шүүхийнхэнийг эмчлэх цаг нь болсон. Батзоригт 5- аас доошгүй жилийн ял оноо.

1  |  0
Зосин(66.181.182.61) 2020 оны 08 сарын 06

Шуухийн шуугч ингэж болохгуй дээ, яагаад ч бодсон болохгуй Байна. Хуулийндаа Байна уу, Шуугчдээ Байна уу аль нэгэнд нь буруу Байна, шударга жирийн иргэнийн толгойд бол Хохирлыг нь барагдуулаад 8 жил байхад за яахав дээ Засрах байлгуйдээ гэж бодно

1  |  0
Top