ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

2020.08.06 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 05.36-20.21
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Өлзийтэй буяны үйлийг үйлдэх, номын үйлийг эхлэх, гүйцээх, сүм дуганыг нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Уул

Аргын тооллын 8 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 18, Шувуун хушуут одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top