Энэтхэгийн Дотоод хэргийн сайд коронавирусээр халдварлажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Амит Шах коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Эмч нарын зөвлөмжийн дагуу түүнийг Дели хотын эмнэлэгт тусгаарласан байна.

Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шинж тэмдэггүй байдлаар халдварласан байж болзошгүй аж.

Хамгийн сүүлд тэрээр долоодугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайд Нарендра Модитой уулзжээ. Тиймээс Ерөнхий сайдыг шинжилгээнд хамруулсан байна.


Эх сурвалж: BBC

Top