ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Цөөхөн үлдсэн цаатан: Тэднийг таньсан хоёр хоног

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгийн алдарт national Geographic сэтгүүлийн сэтгүүлч Эрин Крейг Монголын цаатан айлд хоносон тэмдэглэлээ нийтэлжээ. Улам бүр цөөрсөөр байгаа цаа бугын тоо толгойг өсгөх, цаатан соёлыг хамгаалах ямархан чухал болохыг тэр дэлхий дахинд уриалжээ. Нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.


Би Улаанбаатараас холдохын түүс болж байлаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Тиймээс өвөлдөө нүүрсний тоосонцор хамар цоргиж уушгийг сүйдэлдэг. Бусад улиралд нь барилгын ажлын тоосжилт дэгдээд эрүүл хүнийг “зүгээр” байлгахгүй. Би чөлөөт цагаараа юм бичих дуртай тул идэвхтэн бичигч болж басхүү англи хэл заадаг байлаа. 2016 оны зун миний сургалтад сууж байсан Анударьтай цуг Хөвсгөлийн тайга руу хөлгийн жолоо залсан юм.

Хөвсгөлийн тайга бол Оросын хилээр асгаран орж ирдэг өргөн уудам Сибирийн ойн нэгээхэн хэсэг. Хөвсгөлийн тайгаас хамгийн алдартай Хөвсгөл нуурын хойд хэсэгт байрладаг юм. Тэнд амьдрагсдыг цаатан гэж нэрлэнэ. Цаа бугаа даган амьдардаг энэ хэсэг бүлэг хүмүүс монголчуудаас алсарч олон зуун жилийн түүхтэй соёлоо хадгалан амьдарч байна. Олонлогууд тэднийг ихэнхдээ “нууцлаг”, “алдагдсан овог” гэж бодох нь бий. Гэхдээ байгалийн гоёхон үзэсгэлэн дунд амьдардаг гэдгийг хэн ч дурддаггүй.

Анударийн машинд үсрээд суучихсан би гэдэг хүн Монголд ховорхонд тооцогдох хатуу хучилттай замаар тайга тийш хурдлан давхисан юм. Замын турш уудам цэлгэр тэнгэр бидний дээр байх агаар хашаа ч харсан тал нутгийн үзэсгэлэнг харж баясал төрнө. Анударь жил бүр гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөө явдаг ч яагаад ч юм тайга руу зүглэж байгаагүй аж. Түүний сэтгэлийн мухарт цаатан хүмүүстэй уулзах хүсэл бадамлаж байжээ. Цаатан түмэн бол Монголын аялал жуулчлалын хамгийн чухал хэсэг гэж тооцогддог. Байгалийн үзэсгэлэн дунд соёлоо хадгалж үлдэж байгаа гэдэг нь л чихэнд содон сонсогдоно. Зарим талаараа романтик ч юм уу...

Тэдний амьдран суудаг газар нь жирийн тээвэр нэвтрэх боломжгүй. Байгаль эх тэднийг хэн нэгнээс хамгаалсан мэт л амьдардаг. Чухам энэ байдал л адал явдлыг улам нэмдэг ажээ. Анударийн гэр бүлийн яриа, хоорондын үзэл бодол, эцэг, эх нь хүүхдүүддээ тулгаж байгаа бодол зэрэг нь намайг тухгүй байлгасан ч тайга руу зүглэж байгаад баясал төрж байлаа.

Тайгын зүг

Цаатан түмэн олон зууны туршид тайгадаа амьдарсаар ирсэн. Гэвч 1944 онд Зөвлөлтийн нөлөөгөөр хилийн цэсийг шинэчлэн тогтооход цаатан түмний тал нь Тувагийн нутагт үлдэж хоцорчээ. Түүнээс хойш олны анхаарлыг таталгүй олон зуун жилийнх шигээ амьдарч байгаад хайлтын системд цаатан түмний тухай мэдээлэл орж эхэлмэгц олон нийтийн анхаарлыг татах болжээ. Монголын аялалын компаниуд тайга руу хийх аяллыг хөтөлбөртөө багтааж, амьдралын нэг өдрийг нь мэдрүүлэхийг ч хичээдэг болж. Тайга руу хийх аялал тийм ч амар байсангүй. Хүний хөлөөс алслагдсан энэ газарт хүрэх зам гэж бараг байдаггүй. Тэр ч байтугай Монгол Улсын стандартад нийцсэн ч зам байдаггүй. Тиймээс хугацаа их шаардана. Зөвхөн мориор л тайгыг зүглэнэ. Бид найман өдөр аялахаар төлөвлөж байсан юм. Үүнээс хоёр өдрийг нь цаатан дунд өнгөрүүлнэ.

Цаатан бол илрээгүй овог биш” гэдгийг орон нутгийн нэгэн цахим хуудаст сануулсан байлаа.

Бид тайгад дөхөж байгаа бололтой. Хүлгийн жолоо залаад удаагүй байтал тоос шороо ихтэй, модон хашаагаар ижилссэн Мөрөн хотод ирэв. Тэндээ бид аялалд хэрэгтэй бүхнээ базаагаад тайга руу хөтлөх морьтой иргэнтэй уулзахаар болов. Тийш зүглэх зардал нэг хүний 150 ам.доллар болсон юм. Морин дэл дээр мордох туршлага надад байсангүй. Намайг даах болв уу л гэж дотроо бодож байлаа. Ихэнх монголчуудыг харахад “чүү, чүү” гэх бөгөөд энэ нь “хурдан, хурдан” л гэж байгаа бололтой. Зорьсон газраа хүрэхийн тулд хоёр хоног зарцуулсан юм. Зам харгуй саад бартаа ихтэй тул дотор муухай оргисоор байлаа. Очих газраа дөхөж байгаа бололтой нарс, шинсний үнэр хамар цоргиж эхлэв. Уудам хөх тэнгэр модны сүүдэрт харанхуйлж эхэллээ. Ингэж бодож байтал нутгийн иргэн морьтойгоо хүлээж байх нь тэр. Ойролцоох ууланд цас орсон ч бидний явж байгаа газар зунаараа. Намаг ихтэй тул морь бартаагаа засахын тулд цогиж нэг тийм сонин явдлаар явж байлаа. Бид шөнийн харанхуйд зорьсон газраа ирсэн билээ. Тэнгэрийн одод газарт буугаад ирэсэн мэт тийм үлгэрийн мэдрэмж намайг эзэмдсэн юм.
 


Цаатны гэрт

“Цаатан бол илрээгүй овог биш” гэдгийг орон нутгийн нэгэн цахим хуудаст сануулсан байлаа. Тийм ээ тэд цахим хуудас, интернэт гэдгийг мэддэг аж. Цаатан гэдэг нь монгол хэлээр “цаа бугатай хүмүүс” гэх утга илэрхийлдэг бөгөөд цаатан түмнийг төрөлх хэлээр нь “духа” гэж нэрлэдэг. “Цаатан бол тантай л ижил хүн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг найрсаг хүлээж авдаг”. Энэ бас л мөнөөхөн цахим хуудас дээр бичсэн өгүүлбэр. Тэнд хөтөч бүр нэг гадаад бүлэг дагуулан явах бөгөөд алс хол газар уулзсан дотнын хүмүүс шиг л нэгэнтэйгээ мэндэлсэн билээ. Нутгийн хөтөч нар ч хоорондоо эелдэг, найрсаг байх юм.

Тайга бол байршил тогтоох төхөөрөмж эсвэл Google Map ашиглаад амьдарчих газар биш. Тайга бол өршөөл, энэрэлгүй газар.

Тайга бол байршил тогтоох төхөөрөмж эсвэл Google Map ашиглаад амьдарчих газар биш. Тайга бол өршөөл, энэрэлгүй газар. Гэхдээ үзэсгэлэн төгөлдөр байдлыг үгээр илэрхийлэшгүй. Баавгайн савар, чонын соёо бол цаатнуудын хувьд бараг энгийн л хэрэглээ. Энд аялал жуулчлалын өргөн мэдлэгтэй ямар ч хүн сандарна. Цаатан айл бол таны бодож байгаа шиг юу ч мэдэхгүй балар эртний цагаараа амьдарч байгаа хүмүүс биш аж. Сансрын холбоо, тавган антен энд бий. Цаатан айлын балчир охин ухаалаг утсан дээрээ тоглоом тоглож, Поларойд аппаар зурагаа янзалж байгааг та хараад нүдэндээ ч итгэхгүй. Урц, амьдарч байгаа орчин нь эрт цагийнх атлаа тэд өнөө цагтайгаа амьдарч байна. Ийм соёл ахуйтай түмэн дэлхийд байхгүй, байлаа ч маш цөөхөн байх.

Домог бас дурсамж

Тайгаас ирээд би бас ч гэж чамгүй хугацааг өнгөрөөжээ. Тайлагдашгүй оньсого мэт домгууд, цаатан түмний ахуй, басхүү сорилт дүүрэн өдөр тутмын амьдрал зэрэг нь энэ дурсамжийг улам амттай болгоно. Би энэ дурсамжаасаа холдож чадахгүй дурссаар л байх байх. Коронавирусний цар тахлын үед тайгын дурсамжаа хуваалцаж байгаа нь цаанаа учиртай.

Тэднийг дэлхий нийт бараг мэддэггүй аж. Монголчууд ч мөн адил ялгаагүй.

Энэ бэрх цагт бид хана, дэлгэц гэсэн давчуу орчинд өөрсдийгөө аюулаас тусгаарлаж байгаа. Яг энэ цаг үед тайгын дурсамж илүү тодорч тэр нутаг намайг дуудаад ч байгаа мэт. Монгол Улс ч мөн адил аюулаас өөрсдийгөө хамгаалж гуравдугаар сараас хойш хилээ хаасан. Би үүнд талархаж байгаа. Монголчуудын гуравны нэг нь миний хоносон цаатан айл шиг нүүдэллэн амьдардаг. Тэд эмнэлгийн тусламж хүрэхгүй хүнд бэрх газарт аж төрдөг. Тайгад хоносон дурсамж маань бусад дурсамжаас илүү амттай, илүү дотно. Цаа бугын сүүтэй цай, тэмээний ноосон хөнжил, нар тусах урц дахь өглөө. Шөнийн тэнгэр, цаатан түмний үлгэр домог. Хэзээ нэгт дахин баяртайгаар уулзахыг ерөөж хоцорсон цаатан айл. Нэг тийм танил дотно, дулаан мэдрэмж.

Тэднийг дэлхий нийт бараг мэддэггүй аж. Монголчууд ч мөн адил ялгаагүй. Цаатан соёлыг танин мэдэж хамгаалах нь өнөө цагт Монголын аялал жуулчлалын “hot spot” болсон цаатнуудын өмнө хүлээж байгаа үүрэг гэлтэй. Тэд тайгаа дэндүү мэднэ. Мэдэхээс ч өөр аргагүй. Гэхдээ тэд орчин цагаа ч мөн адил дэндүү танин мэджээ. Үүнийг уншиж байгаа хүн бараг төсөөлөхгүй байх. Нүдээрээ харвал харин өөр шүү...


Эх сурвалж: National Geographic

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa bursan (66.181.190.227) 2020 оны 08 сарын 02

tsaatan bol mongolchuud bish 1945 onii hil hubaagdahad tojinoos orj irsen heseg bvleg tuba naraa.tedend ugaasai mongoliin mal aj ahuin soel mongol hel ch baigaagui , zobhon tsaa buga mallaj amidardag l hvmvvs dee..

0  |  0
Зочин(202.9.46.181) 2020 оны 08 сарын 02

өмхий муухай монголыг чинь үнэн л хэлсэн байна оркоо.

0  |  1
иргэн(49.0.218.11) 2020 оны 08 сарын 02

хот ч тоос хөвсгөл ч тоос гээд гоншигносон харь гаригаас ирсэн гэмээр хаашаа янзын амьтан вэ ? ирсэн АНУ гаа арилж үз

2  |  2
Зочин(66.181.161.90) 2020 оны 08 сарын 02

Цаатан бол судлагдаагүй омог биш аж. Морьд замын өөг гаргах гэж жаахан төвөгтэй явдлаар урагшилж байлаа. Гэх мэтээр орчуулгаа жаахан анхаармаар юмуу.

2  |  0
Top