Лондонгийн арбитрын шүүх Монголд хэрэгжүүлсэн ураны төсөлтэй холбоотой шийд гаргалаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

Лондон хотод байрлах арбитрын шүүх Монгол Улсад 2015 онд хэрэгжүүлсэн ураны төсөл түүнтэй холбоотой төлбөрийн асуудлыг дэнсэлж шийдвэр гаргалаа.

Канад улсад төвтэй “Denison Mines” компани болон Uranium Industry компани хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл тус хоёр компани ашигтмалын лиценз худалдан авах, эрх шилжүүлэх ажиллагаанд зөрчил гаргаж гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2016 оны арванэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш жилийн таван хувийн хүүгээр тооцож, 10 сая ам.доллар гаргуулахаар болжээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сард Denison Mines компани Монгол Улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрөө Uranium Industry компанид шилжүүлэн зарсан юм.

Тухайн үед тус компани Дундговь аймагт орших  Хайрхан, Хараат, Гурван Сайхан, Өлзийт зэрэг дөрвөн газарт хайгуулын лиценз эзэмшиж байсан юм. Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2016 оны есдүгээр сард дээрх дөрвөн ордод хайгуулын лиценз олгохоор шийдвэрлэсэн юм.

Хайгуулын болон ашиглалтын лиценз рүү шилжсэний дараа Denison Mines компани Uranium Industry компанитай ашиглалтын лицензийн төлбөрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 16-ны хооронд жилийн таван хувийн хүүтэйбайхаар тохиролцсон байна.

Гэвч Uranium Industry компани шаардлагатай төлбөрөө шилжүүлээгүй тул ийнхүү шүүхэд ханджээ.


Эх сурвалж: Mining Weekly

  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ezen(202.21.108.29) 2020 оны 08 сарын 03

Салхитын мөнгөний ордыг маань 2 хятад булаалдан шүүхдэж байсантай яг ижил бна. Монголдоо хурааж ав. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм. Хичнээн гай тарьж байгаа билээ дээ.

0  |  0
мггл(202.9.46.162) 2020 оны 08 сарын 03

Хоорондоо яс булаацалдаад гадны компаниуд.Монгол нутаг хөрс уран цацраг тоож бга муу Лондон шүүх гадны э/з ын алуурчид

1  |  0
Д(60.34.112.165) 2020 оны 08 сарын 03

Монголын баялаг ашиглах лицензийг гадаадын иргэн болон компанид олгодгийг зогсоомоор байна. Сүйдэгдсэн газар, цацраг болон химийн бодисоор бохирдсон орчин л бидэнд үлдэж байна.

9  |  1
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 02

oorsdoo asuudlaa shiideech ergyy malnuud gadnii ornii shyyhed handah hereg yu baina archaagui zarailaad ...

1  |  0
mgl(219.143.154.94) 2020 оны 08 сарын 02

mongol orbiig zalgih ni ee muuhai balagiin zasgiin gazar.

2  |  0
Top