Нүгэл

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

/Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө!/

Бид “Нүгэл” гэдэг ганцхан хуулийн доор амьдарч, түүгээр хүмүүжсэн хүмүүс. Хулгай хийвэл нүгэл, худлаа хэлбэл нүгэл, амьтан албал нүгэл, хүн албал бүр их нүгэл, мод ургамал хугалбал нүгэл, шороо чулуу ухаж хөдөлгөвөл нүгэл, салж сарнивал нүгэл, сархад хэтрүүлбэл нүгэл... Ер нь нүгэлгүй юм байсан гэж үү! Тэр бүх нүгэлээс тойрч явсаар насны намартай золгоод харж байхад мөн ч сонин санагдах юм даа. Одооных шиг ийм олон хэрэгждэггүй, хэн дуртай нь гишгээд өнгөрдөг хуулинцар байсангүй. Нүгэл гэдэг чинь хатуу “хууль” байж.

Нүүхдээ зэлнийхээ гадсыг сугалж аваад шороогоор дүүргэж орхидог байсан ард түмэн, өнөөдөр эх орноо “ясаа тавих” газаргүй болтол сийчүүлсэн байх юм. Ердөө, сүүлийн гучхан жилийн дотор шүү дээ. Мөн ч их нүгэл хийж дээ. Буддын шашны судруудад, аливаа “нүгэл”, хийсэн эзэддээ заавал эргэж нөлөөлдөгийг “Нүгэл хийвээс амьдарч байгаа орон зайдаа буюу хойт төрөлдөө, хэдэн үедээ заавал мунхагийн уршгийг хүлээнэ” хэмээн заачихсан байдаг. Өнөөгийн энэ олон хийдийн лам хуврагууд ч нүгэл хилэнцийн хор уршгийг номын ёсоор бидэнд өдөр бүхэн айлдаж байгаа. Гэтэл! Монголын нүгэл хэрээс хэтэрчээ. “Ясаа тавих” газаргүй болтлоо сийчүүлсэн хэрнээ “Ялаа үүрэх” эзэнгүй болтлоо гучин жил явж ирсэн юм. Улс орон яаж ядуурсныг ганцхан баримтаар харж болно. Өнөөдөр Монгол Улс гадаад орнуудад 30 тэрбум ам.долларын өртэй, нялхасаас өтгөс хүртлээ бүх хүн хорин таван сая /25.000.000/ төгрөгийн өртэй болоод байна гэнэ. Олон улсын саарал, хар жагсаалтуудад орсон. Ер нь улс орноороо дампуурлын ирмэгт тулаад байгаа гэх судалгаа гарч! Арван мянган төгрөг хулгайлсан ядарсан хүүхэн арван жилийн ял авч байхад арван тэрбумыг, арван их наядыг завшчихсан этгээдүүд ял шийтгэлгүй, дэлхийн хамаг сайхан газруудад орд харшаа сүндэрлүүлж, алтан абжуртай, “арслан” манаачтай газруудад жаргаж цэнгэж байгаа юм. Хардаа тэгэхэд, монгол хүн хоногийн хоолны төлөө хогийн цэг дээр овоорч, зүсэм талхны төлөө зүсээ хувиртал гуйлга гуйж явна. Хуйхалсан толгойг дөрвүүл таллаж идээд хонож байгаа айлтай таарлаа. Хог дээр хаягдсан хонины яс авчраад шөл гаргаж, атга гурилаар бантагнан өл залгаж байгаа хүмүүс ч байна.

“Нүгэл нүдээ оллоо” гэж монголчууд ярьдаг л даа. Тэдний хоолыг, бидний хоолыг гадаадын хулгайчидтай хамсан хэн, хэн дээрэмдэж идээд байж вэ гэдгийг сүүлийн хэрэг явдлууд харуулж, ард түмэн маань нүгэлтнийг нүдээрээ харах хувь тохиолоо. Өнөөх МАНАН мафийнхан гэж нэр өгчихөөд байгаа нууц бүлэглэлийхэн.

Эднийг хорь гучин жил хамгаалсан Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг, Х.Батцэрэн, улсын Ерөнхий прокурор асан M.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын хүмүүсийг зайлуулж оронд нь Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг гаргаж ирснээр хууль шударгаар хэрэгжиж эхлэв бололтой. Хэдэн арван жил дарагдсан олон зуу, мянган ноцтой хэрэг бий. Түүний захаас барьж аван Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон Ч.Давааням нарын хэсэг бүлэг хүмүүсийг шүүн таслаж 1-10 жилийн хорих ял оногдуулж, зарим хүмүүсийн үндэслэлгүйгээр баяжиж асар их хэмжээний угаасан мөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Ард түмэн бол “зөв эхлэлт”, “нүгэл нүдээ оллоо” гэж байгаа. Харин яллагдагчдын хань хамсаатан, тэднээс их хэмжээний хөрөнгө мөнгө авч баяжигчид, зарим өмгөөлөгчид нь “1938 он эргэж ирлээ”, “Их баривчилгаа эхлэлээ”, “Улстөрийн зорилготой баривчилгаа явуулж байна” гэхчилэн матрын нулимс унагаацгааж байгаа. МАНАН мафийн толгойлогчид энэ гэрээ, төлөвлөгөө гэгчүүддээ гадныханд давуу эрх олгохын тулд ямар ямар уран нүүдэл хийдэг гээ! Бүгдийг биенээсээ зайлуулж, хүний гараар хийлгэсэн байдаг. Хэзээ нэг цагт ял ирвэл ард нь гэмгүй царайлан үлдэх зорилго хадгалсан байдаг л даа. С.Баяр намаа ялуулчихаад Ерөнхий сайд болонгуутаа “Стандартын бус Засгийн газар” байгуулж байгаа нь энэ гэж Ардчилсан намынхантай хамтарсан Засгийн газар байгуулаад Сангийн сайдаар С.Баярцогтыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүхийг томилж байгаа юм. Эрчим хүч, уул уурхайн сайдаар өөрийнхөө намын Д.Зоригтыг томилсон. Энэ чинь алсын хараа нь байхгүй юу. Сүүлд хэрэг мандвал Ардчилсан намаас Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт, Л.Гансүх хоёрыг МАН-аас Д.Зоригтыг барьж өгнө гэсэн санаа. Д.Зоригтын оронд Хурцыг ч юмуу, Бямбааг ч юмуу сайдаар томилчихвол Оюутолгойн алдагдалтай гэрээнд гарын үсэг зурахгүй гээд гэдийчихнэ. Тиймээс, чулуу зэс хоёроо ялгадаг ч юмуу, үгүй ч юмуу, Д.Зоригтыг сайд болгож байгаад гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Тэгээд намын дарга, Ерөнхий сайдаа найздаа өгөөд гадагшаа ум хумгүй алга болсон л доо.

Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зуруулахдаа ч бас ялгалгүй их эртнээс бэлтгэсэн. Да.Ганболдыгоо ч яахав, олон юмнаас “хуурай гарч” сурсан туршлагатай гээ биз. Харин Б.Бямбасайхан гэж их өсч дэгжих сайн залууг “Эрдэнэс Монгол” компанийн захирал болгож байгаад төлөвлөгөө гэгчдээ гарын үсэг зуруулан шоронд суулгачихлаа. Хайран залуу, эдний урхинд орох гэж!

Яллагдахын даваан дээр шүүх, прокурорынхонтой үгсэн хуйвалдаж эх орноосоо зугтаж гаран, гадаадын хань хамсаатнууддаа орогнож байгаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эд нөхдөө өмөөрч захидал бичсэн байна. Захидал ч гэж дээ, хараал зүхэл л юм даа. Өнөөдөр ямар ч байсан төрийн тамга бариад сууж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа ямар муухай занаж зүхнэ вэ?! “Х.Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд” гээд л эхлэж байгаа юм. “...Нэг өдрийн дотор “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна...”, “Одоо уучлаарай, хонь шиг дуугүй гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ /алуулахгүй ээ Г.Ж./ ...”, “...Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь...” гэх мэтчилэн бичиж. Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Ийм тэнэг хэрүүл бичиж байх гэж дээ. Өнөөдөр, зах дээр хоёр авгай ч ингэж хэрэлдэхээ больсон. Иргэний соёл гэхээсээ улс төрийн соёл гэдэг юм Ерөнхий сайд байсан хүний тархи толгойноос гармаар шүү дээ. Тэгэхэд ийм занал зүхэл бичиж байдаг, даан ч яав даа л гэмээр байна. Бөөлжис хутгамаар энэ захидлыг зарим хүн “Ц.Элбэгдорж нь бичээд, Ч.Сайханбилэг гарын үсгээ зурчихаж” гэсэн яриа ч байна. Түүнийг харсан биш, яаж мэдэх вэ дээ. Юутай ч энэ урт захиа, бид төрийн эрх барих эрхмүүдээ олдоггүй юм байна, хэтэрхий арчаагүй Ч.Сайханбилэг мэтийн хүмүүст их эрх мэдэл эдлүүлснээс сүүлийн 30 жил үргэлж уруудаж, доройтож явжээ гэдгийг л олж мэдлээ.

Хууль шүүхийн байгууллагууд сүүлийн үед, хэдэн хүнд хорих ял оноолоо. Бусад шударга хуультай улс орнуудтай харьцуулбал хөнгөн ял л даа. Та бүхэн хараа биз дээ? С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Хүүг минь эрүүдэн шүүлгэж хилс ял тулган, дөрвөн жил тамлан зовоож байгаа Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт хэтэрхий хөнгөн ял оноолоо” гээд телевизээр уйлж байна билээ. Зөвхөн Жавзмаа биш, монголчууд бүгд л хэтэрхий хөнгөн ял оноож байна хэмээн ярьцгаалаа. Нэг зүйлийг эргэж санацгаая. 1990 оны ардчилсан хувьсгал гэгчээс хойш бид бүгдээрээ л нэг гараанаас хөдөлсөн. Уут үүрэх нь үүрээд, “гахай” чирэх нь чирээд, хөөгдөж туугдаад, амьдрах л гэж явцгаасан даа. Зах зээлийн нийгэмтэй хөлөө олох гэж ядаж байгаа нь энэ. Тэгээд ч ариун цагаан хөдөлмөр, хөлс хүчээрээ боломжийн амьдралтай залгасан олон хүн бий. Зэрэгцээд Монголын үнэт зүйл бүхнийг хулгайлж дээрэмдээд яах ийхийн завгүй тэрбумтан болчихсон цөөн хэдэн хүн бий. “Гучин гэр бүл” гэж яриад байгаа л даа. Би, нэг гараанаас гарсан зарим хүмүүсээ, яагаад арав хүрэхгүй жилийн дотор “валютын”, “төгрөгийн” тэрбумтан болчихов гэж гайхаад байгаа байхгүй юу. Санжийн, Миеэгомбын, Сүхбаатарын, Цэндийн, Чимидийн, Содномзундуйн... гэх айлуудыг би сайн мэднэ. Заримтай нь олон жил айл аймаг явсан. Бид адилхан л “хоёр иддэггүй хоосон хонодоггүй” айлууд байсан даа. Цахиагийн, Сангажавын, Зандаахүүгийн... гэх айлуудыг ч сурагаар мэднэ. Саяны шүүх хурлаар С.Баярын таван тэрбум төгрөгийн хөрөнгийг хурааж, таван жилийн хорих ял эдлүүлэхээр боллоо. Хүмүүс бол “Таван тэрбум төгрөг бол наад Баярын чинь халаасны мөнгө. Цаана нь тавин тэрбум ч үлдэж байж ядашгүй” гэх юм билээ. Би, энэ хүмүүс 1990 оноос өмнө ямар байсан, гэв гэнэтхэн яагаад тэрбумтан болсон талаар хоёр гуравхан баримт сонирхуулмаар байна.

С.Баярын аав, ээжийг би сайн танина. Аав нь багш, ээж нь Монголын алдарт загас судлаач эмэгтэй Дулмаа. Би эрдэмтэн Дулмаагийн тухай 1970-аад оны үед “Уул усны хүүхэн” гэдэг хөрөг найруулал бичин сониндоо нийтлэж байж билээ. Ер нь тэгээд байнгын л холбоотой явсан. Харин С.Баярын талаар бол сүүлд сонин тохиолдол болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн шинэ циркийн орчим болон Гачууртыг нэгтгэсэн 20 дугаар тойрогт намуудаас зургаан хүн нэр дэвшсэний нэг нь би. “Энэ жилийн сонгуульд Ардчилсан намаас шар халзан хонь дэвшсэн ч гаргаж ирнэ” гээд хуйларч байсан үе л дээ. Сонгуулийн явц дунд судалгаагаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Лу.Болд л хошуучлаад байлаа. Санал хураалтаас хэд хоногийн өмнө МАХН-аас нэр дэвшсэн С.Баяр, бидний дөрвөн нэр дэвшигчийг урьж цайлж дайлаад “Та нар нэрээ татаад, саналаа над өг гэж уриалаач” гэлээ. Хамгийн түрүүн нэрээ татсан хүн нь Чингис зочид буудлын орлогч дарга байсан Хангай. Тэгээд л ахмад дипломатч Идэр, Замын цагдаагийн газрын дарга Занашир нар нэрээ татаад би: “Нэрээ татахгүй, таван санал авсан ч дэвшүүлсэн намдаа өгнө” гээд гэдийлээ. Дөнгөж ялаас мултраад явж байгаа над юуных нь олон санал байх билээ дээ. Гэхдээ гурван зуун хэдэн хүний санал авсан байсан. С.Баяр бид ялагдаж, Лу.Болд хол тасархай ялсан л даа. Тэгээд хамгийн их санал “хандивласан” Хангайг С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болонгуутаа ОХУ-д Элчин сайдаар явуулж, намайг танихаа больсон. Ингэж С.Баярын мандал бадралын үе эхлэж билээ. Намын дарга болсноос нь хойш С.Баяртай нэг удаа уулзсан. Миний “хавтаст хэрэг” МАН-ын Төв архивт байдаг, намын даргын зөвшөөрлөөр үзүүлдэг байсан юм. Тэгээд би “Хэлмэгдлийн тухай номондоо оруулах гэсэн юм. Үзүүлчих арга байна уу” гэж гуйсан. Бичиж тэмдэглэж авсан боловч тэгээд л таг чиг болсон доо.

М.Энхболдын аав Миеэгомбынхтой олон жил нэг довон дээр зусланд гардаг байлаа. Намын дээд сургуулийн захирал Миеэгомбынх арай том, манайх арай жижиг модон амбаарт зусдаг байсан. М.Энхболд жаахан хүүхэд, манай хэдтэй нэг довон дээр ноцолдож өссөн. Бид бол “бүдүүн Болдоо” л гэнэ. Тал чихэр олдсон ч энэ хэд хувааж иддэг л байсан даа. Тэгсэн чинь хэдхэн жилийн дотор хотын дарга, намын дарга, Ерөнхий сайд болонгуутаа “Хотын фракцын удирдагч, тэрбумтан” болдог байгаа. Би энэ хүмүүсийг бүгдийг ийнхүү үүх түүхээр нь мэднэ. Монголын хөрөнгийг ард түмнээс нь харамлан, яаж хувааж авсныг, Монголын газар шороог гадныханд яаж “бэлэглээд” хариуд нь өөрсдөө дэлхий даамгүй баяжсаныг, хүн тус бүр дээр баримтаар гаргаж чадна. Тэгээд эхнээсээ ял сонсохтой зэрэг “Улстөрийн зорилготой”, “Улстөрийн баривчилгаа” гэж орилолдоод байхаар нь Ч.Сайханбилэгийн хэлснээр “Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна”.

Хууль хяналтын байгууллагынхан, энэ шийтгүүлсэн хүмүүсийн идсэн уусан, угаасан самарсан баримтуудыг нэлээн ул суурьтай гаргаж тавьсан байна билээ. Ард түмэн бол энэ “Хоолоо дээрэмдээд идчихсэн” хүмүүсийн ялыг хөнгөдлөө, тэр дундаа Төв аймгийн шүүхийнхэн их мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд байна гэж гомдолдог нь үнэний хувьтай бус уу. Би эдний заримд тоглоом шоглоомоор хэлдэг л дээ. “Зургаан жил амьд явах үгүйгээ мэдэхгүй байж, зуун жилийн хөрөнгө хурааж яах нь вэ дээ!” гэж. Над бол хэлэх тайлбар бий. Том гүрнүүд хүнээ цөөлөх гэж бактериологийн дайн дэгдээн, ядуучууд настнуудаас нь эхлээд сүйрүүлж эхлэлээ. Хэдэн том гүрэн жил бүр цэргийн төсвөө өсгөн хүнийг үй олноор нь устгах шинэ шинэ зэвсэг үйлдвэрлэж байна. Хүчирхэг гүрнүүдийн Ерөнхийлөгчдийн хуруу, цөмийн товчлуур дарахад бэлэн байгаа. Ийм нөхцөлд та нарын цөөн хэдэн хүн ард түмнийхээ хоолыг дээрэмдээд, хил давуулж нуугаад байгаа чинь дэндүү хүн чанаргүй байхгүй юу. Би, үүнийг л хэлээд, бичээд байгаа юм. Би бас баян тансаг амьдралыг, хөлс шингэсэн хөрөнгөтэй байхыг үзэн яддаг хүн биш. Төрд хоёргүй нэг сэтгэлээр зүтгэж байгаа өндөр дээд албаны хүн Тэрэлждээ ч юмуу, Гурван нууртаа ч юмуу, Хорго, Тэрхийн цагаан нуурынхаа ойр орчимд сайхан орд харш бариад амьдрахыг дэмжилгүй яахав. Тэгтэл энэ хүмүүс чинь харийн оронд эдлэн газартай, орд харштай болоод, хамаг мөнгөө оффшорт аваачаад нуучихаж байна шүү дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз?! Сүүлийн үед өмгөөлөгчид гэж их мөнгөний төлөө юу ч хийхээс буцмааргүй хүмүүс гарч ирчихээд байгаа. Шүүх хурлаас гарангуутаа л шүүгч, яллагдагчдыг загнадаг, хэлэх хэлэхгүйгээр дайрч доромжилдог болсон. Баримт материал нь олны өмнө ил болчихоод байхад “Миний үйлчлүүлэгч ямар ч буруугүй. Ял авах ёсгүй” гээд л олны тархи толгойг угааж гардаг. Тэдэнд захиргаа байдаг ч юмуу, үгүй ч юмуу, Монголын хууль тэдэнд үйлчилдэг ч юмуу, үгүй ч юмуу, мэдэхгүй. Шүүхэд нөлөөлөөд, гадаа нь жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа хүмүүс яллагдагчийн ялыг хөнгөлөөд байгаа юм уу, хүндрүүлээд байгаа юм уу би сайн ойлгохгүй л байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн нь хүртэл удирдаад жагсаал цуглаан зохион байгуулж, ямар дүрэмгүй загнав даа! 

Нэг сонирхолтой баримт авъя. Нюрнбергийн шүүх дээр нацистуудын өмгөөлөгч нэг нөхөр “Эд нөхөд ганц ч хүн алаагүй. Тиймээс ялын дээд хэмжээ өгч болохгүй” гэж хэлсэн байдаг юм. 60 сая хүнийг алуулсан гэмт хэрэгтэнг ингэж өмгөөлсөн байдаг л даа. Түүн шиг өмгөөлөгчид олон болж дээ. Олон жил “сайн” эздийнхээ “сайн” шүүгч прокуроруудынхаа ивээлээр дарагдаж байсан Э.Бат-Үүл нарын, Ш.Батхүү нарын, Н.Золжаргал нарын, Б.Эрдэнэбат нарын, Д.Эрдэнэбат нарын, Д.Эрдэнэбилэг нарын... гэхчлэн ноцтой хэргүүд шийдэгдэх байх л даа. Олон түмэн нэг зүйлд асар их бухимдаж байгаа. Монголдоо байгаа нэгийг нь бол шүүгээд, таслаад нүгэлийг нь эдлүүлж байна. Харин гадаадад оргож зугтааж яваа, хуулийн байгууллага дуудахад ч ирэхгүй байгаа хүмүүсээ яах юм бэ гэж байна. Бусад орнууд бол ингэж оргож зугтаж яваа гэмт этгээдүүдээ эх орноосоо урвасан гэж үзээд интерполоор эрэн сурвалжилж авчруулаад шууд дээд хэмжээний ял оноодог л юм байна. Цаазалсан, бүх насаар нь хорьсон олон баримт байна. Тэр битгий хэл оргуулсан, оргох нөхцлийг нь хангасан, худал хуурмаг бичиг баримт бүрдүүлж өгсөн хамсаатнуудтай нь хамт шийтгэсэн тохиолдол цөөнгүй байна. Манайд болохтойгоо зэрэг гадаадад дүрвэж гарсных нь аз, нутагтаа байсных нь хохь ч болоод байгаа юм шиг. Нэг зүйлийг сануулахад, Оюутолгойн хоёр удаагийн гэрээ, төлөвлөгөөний дараа, Тавантолгойн ордыг ашигласан явцад энэ хэсэг бүлэг хүн илт баяжсан нь үнэн. Хүмүүс бол гадаадынханд ашигтай гэрээ хийснийхээ төлөө асар их авлига авч баяжсан гэдэг юм. Австралийн хууль тогтоох байгууллагын нэг зүтгэлтэн Монголд ирээд мэдэгдэхдээ “Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Айвенхоу Майнзаас монголчуудад өгсөн авлигыг дэлгэж тавина” гэсэн. Тэр материал Монголд ирсэн юмуу, үгүй юу, хаа нэгтээ дарагдсан уу, мэдэхгүй юм даа. Түүнийг л ил болгоё.

Болоогүй ээ! Энэ намар өвлөөс хамгийн ноцтой хүн амины хэргүүд, улстөрийн аллагууд, учир битүүлэг үхлүүдийг манай хууль хяналтын байгууллагынхан шалгаж, хохирогчид болон, ард түмнийхээ хүсэн хүлээсэн хариунуудыг өгөх байх. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, О.Энхсайхан, Б.Чимидцэрэн, Д.Бадраа, Б.Дангаасүрэн... нарын аллага, учир битүүлэг үхлүүд, Д.Сүхбаатарын талбайд гэм зэмгүй иргэдээ цагаан зээр шиг хөөж буудан хөнөөлгөөд ял авалгүй үлдсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын хэрэг ч босч ирэх сураг байна. Алагдагсдын гэрийнхэн энэ хэргийг нэхэн шалгуулахаар шүүх прокурорт хандаж байгаа гэсэн. Энэ хэргүүдээс хамгийн түрүү шийдэх нь “С.Зоригийн хэрэг” байх. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хамгийн харгис хэрцгий эрүүдэн шүүх аргаар ял хүлээлгэснийг шүүх нотлоод өгчихлөө. Энэ дагуу дараагийн хэрэг явдал үргэлжилнэ. Б.Хурц, Ц.Зориг нараар хав даруулж, төөрүүлүүлж байсан аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч илрэх нь гарцаагүй. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн УИХ-ын танхимд Их Хурлын гишүүн Ж.Батзанданг “Чамайг оронд чинь алж чадна шүү” гэж заналхийлээд байсан. Тэр хүн хичнээн хүнийг оронд нь алсан болоод тийнхүү бардам загнаж байсныг ойлгохгүй л байгаа. Тийм хэргүүд шалгагдах байх л даа. Та нар анзаардаг л байх. Энд дандаа “поп” гэж адлагдсан эх орончид, төр, нийгмийн зүтгэлтнүүд өртсөн байдаг. Хууль шүүхийнхэн эдгээр хэргийг одоо хүртэл хав дарж байгаа. Манай ард түмэн бол, энэ эх орончид байсан бол бид Ц.Элбэгдорж, С.Баяр ... нарын талхин доор 20-30 жил ингэж ядуу зүдүү амьдрахгүй байсан юм гэдэг.

С.Зориг бол Монголыг ардчиллыг зөв замаар нь хөтлөх, асар их мэдлэгтэй дайчин удирдагч байсан. Ерөнхий сайд болохынхоо урд шөнө алагдсан. Тэгээд л С.Зоригийг амьдад нь үзэн ядаж байсан хүмүүс дээшээ цойлж өгсөн дөө. Цогт яруу найрагч О.Дашбалбар маань УИХ-д сонгогдоод шударга үнэнийг дэлгэн тавьдаг хүн нь бараг л ганцаараа байсан даа. О.Дашбалбар маань “Бид найман жил ардчиллын тоглоом боллоо” гэж хэлж бичиж байсан. Тагнуулын ерөнхий газарт шалгалтаар очоод, хордлого авч нас барсан гэдэг юм. М.Зэнээ бол МАХН-ын “туг сүлдний” нэг байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан хүн гэнэт “өвчний учир” нас барсан. УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, ажил тараад хэдэн хүн тоглоомын ширээний дэргэд архи хувааж уусан. Тэр шөнөдөө Их тэнгэрийн аман дахь гэртээ очоод нас барсан. Шөнө гадаа хүмүүс хэрэлдээд байсан гэдэг. Хэн хэн байсан, уусан архи идээг шинжилсэн үү, үгүй юу, огт сураггүй дарсан. Сэтгүүлчид бид, даргынхаа учир битүүлэг үхлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэлээд хандсан л даа. Тэгтэл нэг эмэгтэй хүн “Нас барсан хүний ясыг бүү өндөлзүүл!” гэж загнаад “ам барьсан”. Би бол үүнийг аллага болсон, хамт байсан хүмүүсийг нь саатуулж шалгах ёстой гэж боддог юм. Эрдэнэт үйлдвэрийн даргыг олон жил хашиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод, Ерөнхий сайдад нэр нь сонсогдож байсан, Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн үхэл бол даанч эмгэнэлтэй, дэндүү учир битүүлэг зүйл болсон. Тэр том даргыг өвлийн дүн хүйтнээр гадаадын шинжээчдийн хөлөглөсөн нисдэг тэргэнд суулгаад баруун хязгаар луу хэн явуулж, уул мөргүүлж сүйрүүлсэн бэ. Явахынх нь урд өдөр нисдэг тэргийг нь сольсон гэдэг. Нисдэг тэрэгнээс тэр олон хүн амьд мэнд гарч байхад Ш.Отгонбилэг нас бардаг сонин юм шүү. Үүнийг олон сар жилээр сунжруулан шалгасан болоод хоёр нисэгчийн буруу гээд хэргийг хаана билээ. Б.Чимидцэрэн гэж сайхан залуу АН-аас сонгогдоод УИХ-д орж ирсэн. Их ирээдүйтэй сайн залуу гэж дээр дооргүй л магтаж байсан. Би Чимидцэрэнтэй ярилцсан ярилцлагаа сонинд нийтэлж байсансан. Их шударга дайчин залуу байсан даа. Гэнэт л делтопланаар нисээд хад мөргөж нас барлаа гээд чимээгүй дарагдсан. Олон жил сургуулилсан хамгийн найдвартай “унаа” нь тэр байсан юм гэсэн. Нэг хэсэг нь “аллага” гэж шивнэлдээд л өнгөрсөн дөө. Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг Австралид ажлын айлчлал хийлгэх нэрийдлээр аваачиж хөнөөсөн. Түрүүхэнд нь Б.Дангаасүрэн хэвлэлийн бага хурал хийлгэн “Авлигын хэргийг орой талаас нь шалгана” гэж мэдэгдэж байсансан. Тэгээд л хөөрхийг Австралид “зочлуулан” айлд таалал төгсгөсөн. “Чихрийн шижин өвчний цочмог хүндрэлээр нас барлаа” гэсэн акт гарсан боловч Австралиас ирсэн цогцос нь дөрвөн хавирга хугарсан, хоёр нүдний нь оронд пластмасан ногоон нүд хийсэн байсан юм билээ. Тэгээд л чимээгүйхэн дарсан даа.

Энэ мэтээр Монголын аль л шударга дайчин улстөрчид алагдаад, нэг бол учир битүүлэг нас бараад байсан байдаг. Хугацаа хичнээн алдарсан ч хохирогчид аллагын эздийг заавал олж илрүүлэн нэр төрийг нь цэвэр ариун болгоно гэдэг юм билээ. Ингэж шүүх прокурор, цагдаа тагнуулынхантай хуйвалдаж дарагдсан олон ноцтой хэрэг илэрч, нүгэлтнүүд нүгэлээ наминчлах байх гэж олон түмэн өнөөг хүртэл хүлээсээр л байгаа. Би, цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсны хувьд 60 жил цуглуулсан материалаараа “Монгол дахь улстөрийн аллагууд” номоо хоёр хэл дээр хэвлүүлэхээр гадаадын хэвлэлийн газарт өгчихөөд байгаа. Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс саатаад байгаа л даа. Нүгэлээ гэж! Энэ хорвоод амьтан хүн, сая живаагаараа хоол эрж яваа. Тэр дундаа хүмүүн бид! Цөөн хэд нь бусдынхаа хоолыг булааж идээд байгааг “амьдын хар нүгэл” хэмээн судар бичигт заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монголын нүгэл даанч хэтэрсэн. Нүгэлийг ард түмэн Ц.Элбэгдоржийнх, С.Баярынх, Ч.Сайханбилэгийнх гээд нүдээр харж, чихээр сонсож ойлгодог болсон. Нүгэлтнүүд арай дэндүү даврах болсон л доо. Ерөнхийлөгч нь олон жилийн ял эдлэж байсан гадаадын эдийн засгийн алуурчныг шоронгоос суллаад гучин найман тэрбум төгрөгөө ч авалгүй нутагт нь буцаадаг болсон. Бодвол тэдэндээ очиж хоргодон, амар амгалан жаргадаг биз. Ерөнхийлөгч нь, олон улсын хил дамжин хүн хулгайлж ирээд тамлаж алсан хүнийг Германы шоронгоос суллуулж авчраад төрийн дээд албанд томилдог болсон. Хариуд нь Германы канцлер Меркель авгайг нутагтаа урьж дээд зэргээр зочилж, бэлэг сэлт өгөөд буцаадаг болсон.

Ерөнхийлөгч нь өөрөө гадаадад оргож гарсан хэрнээ, тусгай үүргийн онгоцоор ирж УИХ-ын сонгуульд нөлөөлөн Ардчилсан намын үндсэн бодлогыг “самардаг” болсон. Ерөнхий сайд нь ард түмнээсээ нуугдан алс холын Дубайд очоод, улс орноо “хоослох” ард түмнээ ядууруулах баримт бичигт гарын үсэг зуруулдаг болсон. Ийм жишээ хэдэн аравыг ч манай ард түмэн гаргаж ирж чадна. Энэ бүхэн чинь орчин үеийн нэр томьёогоор бол “хууль зөрчсөн”, бидний үеийнхний сурсан сургаалиар бол “амьдын хар нүгэл” гэж би боддог. Энэ “нүгэл”-ийг олон арван жил өөгшүүлж хамгаалж өдий хүргэсэн хүмүүс бол шүүх, прокурор, АТГ, тагнуул, цагдаагийн түрүү түрүүчийн удирдлагууд, тэдний гар хөл бологчид гэдгийг олон түмэн мартах аргагүй. Иймээс ноцтой гэмт хэргүүдийг тухай бүр шийдэхгүй хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан, гэмтнийг оргуулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, гадаадад орогнуулж байгаа, интерполтой хамтарч ажиллахгүй байгаа хуульч нэр зүүсэн цөөн хэдэн хүний “нүгэл”-ийг ярих цаг болсон гэж олон түмэн шаардаад байгаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэж хүний захидал гэх нэртэй, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан занал зүхэлийн бичиг өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд орчихлоо. Ерөнхийлөгчийн суудалдаа, төрийн тамгыг нь атгаад сууж байгаа хүнийг ийм эрээ цээргүй дайрч доромжилж болдог эсэхийг би сайн ойлгохгүй л байна. Ерөнхийлөгч маань ч нэлээд хүлээцтэй хандаж байх шиг байна. Буруутай зүйл байгаа бол хэнийг ч гэсэн шүүмжилж, шүүн тунгааж болно л доо. Харин “...Х.Баттулга аа, чамд өгөх нэг зөвлөгөө байна. Чи долоогсодоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна... Хаантан шалдан байна...” хэмээн загнаж доромжилдог нь хэр зэрэг зохимжтой юм! Монголын нүгэл арилна аа. “Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө” гэсэн дуулал төгсөх цаг ирэх л байх.

Г.ЖАМЬЯН

(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(202.55.188.90) 2020 оны 08 сарын 02

галзуу хүний тэмдэглэл байна

0  |  0
?(202.9.46.27) 2020 оны 08 сарын 02

60-аад оны хэлмэгдсэн хүмүүс Лоохууз Т.Галсан энэ Жамъяан гуай нар аль эрт ардчиллын ардчилагч нарын хийж байгаа ажлыг буруу гээд зайгаа авчихсын ш дээ. Ардчилагч нэрт пизданууд энэ бүх байдалд дүгнэлт хийхийн оронд хоржийлоо хашгираад л улсаа уралдаж иэцгээгээд гадны гар хөл болж давхисаар хулгай луйварын халхавч болох ардчиллаа хүртэл алаад авлаа муухай шаарнууд

0  |  0
Зочин(103.229.122.234) 2020 оны 08 сарын 01

Үнэнийг бичжээ Жамьяан гуай . Эрүүл энх, урт удаан наслаарай

0  |  0
mm(202.9.40.160) 2020 оны 08 сарын 02

тэнэг новш

1  |  1
Ард(202.9.46.191) 2020 оны 08 сарын 02

Ардчилалыханыг ардчилагч Э.Бат-Үлд С.Баярцогт. даяа Ганболд шуналт шизот Солиот Со мэт хүүрүүдийг тэнгэр ниргэг пиздануудыг ал ал бас дахин ал нэг биш зуун удаа буудаж алах хэрэгтэй

0  |  2
Зочин(66.181.161.106) 2020 оны 08 сарын 02

Сайн бөгөөд үнэнийг бичжээ.Энэ хүн шиг залуу сэтгүүлчид олон гарч энэ нийгмийг цэвэр ариун болгох болтугай.

1  |  1
Zochin(85.218.48.83) 2020 оны 08 сарын 01

Enhbat gyaig Frantsaas Germanik Hil dabuulan hulgailj abchiran tamlaj yaaj biegui bolgon Ami nasiig ni urseng Ter hunii huuhduud odoo yarih tsag ni bolson bn.2008.7.1 nii heregt C.BayarElbegdorj nar yal uureh estoi bhaa

0  |  0
нэр(202.9.46.125) 2020 оны 08 сарын 02

Г.ЖАМЬЯН гуай ясны нэгэн сэтгэлт шударга хүн юм даа ... Сайн, сайхныг хүсье.

1  |  2
Зочин(66.181.184.188) 2020 оны 08 сарын 02

Үнэн бичжээ

1  |  2
Н.Энхээ(66.181.186.224) 2020 оны 08 сарын 01

Нүгэл хийсэн хүн заавал горыг нь амсдаг. Хүн юу тарина Үр жимсийг нь заавал хүртдэг юм.Ариун БИБЛИ уншиж уламжлалд хэмээн өөрийгөө далдалсан ”будда,бөө”-гийн бузар суртлаас холдож, Бүтээгч ЭЗЭНдээ итгэн дагацгаая...

0  |  0
харним(103.212.118.189) 2020 оны 08 сарын 01

Улс төрийг улс төрчдөөс цэвэрлэх цаг болсон

0  |  0
Лхагвасүрэн(64.119.22.28) 2020 оны 08 сарын 01

Жамьян гуай үнэнийг бичжээ.

0  |  1
зочтн(66.181.177.79) 2020 оны 08 сарын 01

Үнэн гэж хэлбэл үүн шиг үнэн хаана байх вэ Яг үнэн ийм л юм болсон Хөрөнгийг нь ч сайн хураачхаж чадахгүй толгой илсэн л ял ноогдуулсан Эрх мэдэлттэн бүгдийг эх орны төлөө байдаг гэж бодох хэоэггүй шүү Эрх мэдэлтнүүдийн дотор зах хязгааргүй шуналтан урвагч эх орноо худалдагч гадныхны хөл гар бологч утсан хүүхэлдэй зальхай яахаас ч буцахгй алуурчин бий Урвагч шуналтай этгээд бол Монголыг бүгдийг нь худалдана шүү Их Аюултай Хамаг тагнах сэргийлэх цэргийн байгууллагах сулруулж буулгаж тараасан нь эх орныг чихгүй болгож Монгол гэсэн улсаас хамаг хэрэгтэйг нь зарж үгүйрүүлж гэсэн хэрэг

0  |  0
Ард(202.9.46.191) 2020 оны 08 сарын 02

Гоё гоё ардчиллын нэр барьсан хулгайч луйварчид тэдний хамжаанууд нь боож үхлээ. Өшөө сайн хошгоруулж байгаад бүгдийг нь нам буудахысан. Бүүр нэг дургүй хүрээд аазгай хөдлөөд алмаар сангадаад байдагын. Энэ муу ардчиллын хулгайч өмхий хүүрнүүд хүүрээ хамгаалах хуУуль журам их гаргасан байна шүү?АРДЧИЛАЛ ГЭГЧ ПИЗДА ТОГОЛЦОО ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АРДЧИЛАГЧИДТАЙГАА ХАМТ МӨХӨЖ АЛГА БОЛОХ БОЛТУГАЙ.

1  |  0
Elbegee(78.119.154.135) 2020 оны 08 сарын 01

Ene uvgun Ax zaxialsan iig sain bichisen baina xedii g avdag gaviyagui xun be

1  |  0
тархи(202.70.37.34) 2020 оны 08 сарын 01

захиалгат толгой угаалт

1  |  0
МАНАН(202.70.37.34) 2020 оны 08 сарын 01

Хурц Зоригын алуурчдыг илэрүүлээд 3 шатны шүүхээр баталсан. Яах аргагүй гавьяатан. Хэрэв худлаа гэж үзвэл 3 шатны шүүхчдийг шоронд нь суулга. Нөгөө 3 шударгуу экс гишүүд дуугаа хураагаад алга болсон. Тэд сонгуулийн шоундаа л ашиглаж байгаад бөгсөө арчаад хаячлаа. Хаа байна шудрага орилгоч нар

1  |  0
Ард(202.9.46.102) 2020 оны 08 сарын 02

Зөвөө Жамъяан гуайд талархая. Ардчиллын ноходын дураараа хулгай луйвар хийдэг зам нь бага зэрэг хаагдах шинж гармагц л ардчилал үхлээ арчиллыг алах нь гээд бархиралдаж эхэлдэгийн тэр нь л хөдөлж байхгүй юу? Муу хүүрнүүдийн хулгайч ардчиллыг алж устгах хэрэгтэй. Пизда ардчилал сөнөж мөхөөсөй

2  |  1
Ан-ын гишүүн(202.179.25.129) 2020 оны 08 сарын 01

Хүний эрх хэлмэгдэл гэдэг нэрийн дор хулгайч авилгалчдын эрхийг хамгаалагчид дуугарч байсан бол цаана нь үлдсэн 3 сая иргэний хэдэн зуун тэрбумаар хохирсон ард бидний эрх ашгийн төлөө Жамьян гуай дуугарсанд олон түмэн талархаж байна.

0  |  1
Ан-ын гишүүн(202.179.25.129) 2020 оны 08 сарын 02

Хүний эрх хэлмэгдэл гэдэг нэрийн дор хулгайч авилгалчдын эрхийг хамгаалагчид дуугарч байсан бол цаана нь үлдсэн 3 сая иргэний хэдэн зуун тэрбумаар хохирсон ард бидний эрх ашгийн төлөө Жамьян гуай дуугарсанд олон түмэн талархаж байна.

2  |  1
Ан-ын гишүүн(202.179.25.129) 2020 оны 07 сарын 31

irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 31

Mongoliin tor, Zagdaa, Tagnuul- _3 gol gazar eroosoo l mongoliig huvaaj idsen gemt hergiin byleg baisan ni 30 jiliin mongoliin ard tymnii amdral, Mongol eroosoo hogjoogui shivshig bolj baigaa jishee haruulsaan...ard tymen ch ih uurtai uzaartai heryylch bydyyleg bolson amdraliin erheer gej oilgoj baina....Battulga garsanaas hoish arai oor zamaar orloo, Hyrelsyhiig ch ehlyylsen temzelee yrgeljlyyl Mongol toroo gemt heregtengyydees byren guized zeverlene gej naidaj ard tymen itgel naidvar hyleelgesen, ...Battulga ch dahin songogdoh estoi.....tegj baij ene 2 mongoloo ood tatna

0  |  0
Үнэн үнэн(202.9.46.102) 2020 оны 07 сарын 31

Ардчиллын лидер гэгдэн мандаж явсан болох бүтэхгүй хулгайчуудын талаар үнэнийг л бичсэн байна даа. Олны нүдний өмнө хулгай булхай авилалт жүжиглэлт чинь ил л байгаа шүү ардчиллын лидер гэх ёдоруудаа. Анх урилаад улиад байсан америк маягийн сайхан амьдрал чинь яасан бэ? Ардчиллыхан өмнөө бариад л хашгираад байсан амьд байсан хэлмэгдэгчид нь (ардчиллын нэр барьсан хулгайчууд энд нэр нь дурдагдаад байгаа) хулгайч нарын зорилгыг мэдмэгцээ Лоохууз Жамъяан Т. Галсан гуай нар төд удалгүй зайгаа авсан. Харин ЕС агсан П. Гэндэн гуайн хэлсэн баяжигтун гэсэн лоозунгаар халхавч хийн эрээ бараагүй хуссан

1  |  0
иргэн(192.82.66.151) 2020 оны 08 сарын 02

Энэ сэтгүүлчийг ойлгодоггүй юм.Баттулгатай 1 хэсэг үзээд байсан.Одоо магтаад байгаа юм уу өмөөрөөд байгаа юм уу.М.Энхболд даргыг байхад МАН-д элсээд л байсан.Тэгсэн чинь УИХ-н даргаас нь огцруулахад ямар муухайгаар муулж бичиж байлаа.Тавьтаргүй өөрөө өөггүй юм шиг авир ,олон нүүр гаргаж явдагаа больдоо Жамьян гуай.Захилгат зүйл бичдэгээ боль.Хэнд хэрэгтэй юм бэ аан өвөө минь.Аливаа зүйлийг зоосны нүхээр харж явдагаа боль.Зоос бага өгсөн хүнийг муулдагаа боль.Жаахан ухаантай жудагтай бай даа.Биднээр заалгалтгүй л олон төрийн нүүр үзсэн хүндээ уул нь.

1  |  2
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 31

Tegeel saihan tom boov huhuul happy spider naiz zaluudaa bavuulaad shaahguyudu ahin doo

0  |  1
зочин(192.82.69.243) 2020 оны 08 сарын 01

хѳѳрхий хамаг чадлаараа л улс тѳрчдийг ухаантай зѳв бай эх оронч бай гээд л бичээд байдаг тоож бгаа хүн байгаа юм болов уу

2  |  1
зөв(59.153.114.161) 2020 оны 08 сарын 02

Сайн бичжээ

2  |  1
зочин(202.126.88.136) 2020 оны 08 сарын 02

Та зөнөжэн

1  |  1
Top