Монгол ялах уу, модоо барих уу

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

Монгол ялна. Сонгуулийн үеийн сүрт уриаг эрхэм уншигч та санаж байгаа байх. Ялна гэсэн уриаг гаргаж ирсэн Ардчилсан намын нэр дэвшигч үнэхээр ялчихаад одоо Ерөнхийлөгчийн суудалд суугаа. Ерөнхийлөгчийн эрх хэмжээ монголчуудыг ялахад хангалттай тус болохгүй ч энэ уриа нь горилогчид нь ихээхэн тус болсон. Монгол ялна гэснээс цар тахлын цөвүүн цаг үед монголчууд үнэхээр ялж чадах уу гэдэг бүрхэг болчихлоо. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох түүхий эдийн ханш хэлбэлзэж, хилээ хаачихсан болохоор нүүрсний экспорт ч тасалдахад хүрээд байна. Вирусээс бид хааж боогоод хангалттай хамгаалж байгаа ч хааж боож хамгаалах нь эдийн засгийн хөдөлгүүрийг зогсоочих вий гэсэн айдас эдийн засагчид дунд хангалттай бий. 

Одоо хэдэн таагүй мэдээ дуулгая. Өнөө хэр нь орлого олох уу гэж маргалддаг мөртлөө эдийн засаг нь бүхэлдээ хамаарах болсон “Оюутолгой” төслийн орлого мэдэгдэхүйц буурчээ. Шалтгаан нь өнөөх л коронавирус. “Оюутолгой” энэ оны хоёрдугаар улиралд нийдээ 278 сая ам.долларын орлого олжээ. Тоо нь их ч гэсэн үзүүлэлт нь маш муу. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад мега төслийн орлого 27 хувиар унасан нь энэ. Говь нутгийн зэс эрдэнэ болсон энэ төслийн гол үнэ цэн болсон зэсийн ханш дэлхийн зах зээл дээр 12 хувиар унаад байна. Он гарснаас хойш хангалттай хэлбэлзсэн зэсийн ханш цаашид ч буурах хандлагатай байгаа. “Оюутолгой” төслийн хувьд зэсийн агуулга багатай хүдэр олборлосон нь ч орлого буурах нэг шалтгаан болжээ. Гэхдээ компанийн зүгээс алтны агуулга ихээр хэмжигдэх үедээ хүрч байгаа учраас гуравдугаар улиралд орлого өсөх хүлээлттэй байна. 

Дараагийн муу мэдээ нь манай улсын экспортын талаас илүү хувийг эзэлдэг нүүрсний салбар ч базаахгүй нөхцөл байдалд байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн борлууллалтын орлого эхний хагас жилд 26 хувиар буурч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг зургаа дахин буурчээ. Нүүрсний салбарын өөр нэгэн компани болох “Mongolian Mining” компанийн борлуулалт хоёрдугаар улиралд 44 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар уул уурхайн гаралтай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буураад байна. Ингэж буурахад зэсийн баяжмалын экспорт 321.4 сая ам.доллар, нүүрсний экспорт 852.7 сая ам.доллароор буурсан голчлон нөлөөлжээ. 

“Экспортын гүйцэтгэх буурах хандлагатай байгаа. Ялангуяа нүүрс болон зэсийн экспорт буурсан төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх нөхцөл үүслээ” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Улсын онцгой комиссын мэдээллийн үеэр ярьж байсан юм. 

Уул уурхайн салбарын борлуулалт ийнхүү тасарч байгаа нь эдийн засгийн хямрал үүсэх, төсвийн орлого бүрдэхгүй байх хамгийн том нөхцөл болох билээ. Гэхдээ уул уурхайн салбарынханд таатай нэгэн мэдээлэл байгаа нь БНХАУ-тай хиллэдэг боомтууд дээр наймдугаар сараас эхлэн “ногоон гарц”-ны журам үйлчилж эхлэх юм. Энэ журмаар тээврийн жолоочид нэвтрэх, буцаад эх орондоо ирэхэд тодорхой хэмжээний таатай боломж үүсэх аж. БНХАУ-ын талтай ийнхүү хэлэлцсэний дүнд “ногоон гарц”-ын журам наймдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Биднийг муу мэдээгээ эргэцүүлж байх зуур гаднынхан бидэнд хангалттай анхааруулга өгсөн юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд Монгол Улсыг коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хямралд өртөх магадлал өндөр орнуудын ангилалд багтаасан. Тэд энэ базаахгүй таамгийг бодит байдал дээр үүсгэчихгүйн тулд төсвийн сахилга батаа сайжруулж хэрэггүй зардлаа тана, ядуурлыг бууруулах бодит алхам хий, эдийн засгийн бодлогодоо цогц реформ оруул гэдэг гуравхан зүйлийг л захиж байгаа. Гэвч бид “орос эмч”-ийн энэ зөвлөгөөг хэрэгжүүлэлгүй цар тахлын нөхцөл байдалтай золгожээ. Одоог хүртэл Засгийн газар хилээ нээхгүй гэх байр суурин дээрээ хатуу зогсож буй бөгөөд есдүгээр сарыг хүртэл онцгой дэглэмээ үргэлжлүүлэхээр болсон. Есдүгээр сар гэдэг бол гуравдугаар улирлын тайлан бараг бэлэн болдог цаг. Энэ цаг үед улам буураад байгаа эрдэс бүтээгдэхүүний салбар хаа хүрч унахыг бид таашгүй. Эдийн засгийн энэ их хүнд байдал дунд бид гурван жил дараалж бондын өр төлбөр төлөх тооцоо бий. Ирэх жил бид 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай бонд”, 2022 онд 5.1 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын “Чингис бонд”, 2023 онд 5.6 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ бонд”, 2024 онд 8.7 хувийн хүүтэй 600 сая ам.долларын “Хуралдай бонд”-ыг төлнө. Өөр бусад өр төлбөр, гадаадын хөнгөлөлттэй зээл нийлээд 11, тэрбум ам.долларын өр төлбөр бий.

Аливаа улс орон дундаж давхаргаа хамгаалахын тулд жижиг, дунд үйлдвэрээ дэмжих бодлого баримталж байна. АНУ-д жишээлбэл татвар хэр зэрэг төлснөөс хамааран зарим салбартаа буцаан олголт өгөхөөр болсон бол татварын хэмжээ, эдийн засгийн чадамжаар нь ангилж тодорхой хэмжээний хөтөлбөрт хамруулж байна. Ажлын байрыг хадгалж үлдэхийн тухайтад гэрээсээ ажиллах түр журмыг баталж, төрийн албанд ч мөрдүүлэхээр болж байх жишээтэй. Гэтэл бид энд бодит тусламж болох ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлээгүйгээр барахгүй цаашид онцгой дэглэмээ үргэлжлүүлэхээр болчихсон. Яахав НДШ авахгүй зэрэг шийдвэр гарсан ч бүх зүйл хэвийн байдалд ороход эдийн засаг ямар байх вэ, иргэд юун дээр “газардах” вэ гэдэг нь одоо хүртэл тодорхой болоогүй байна. 

Монгол ялна гэдэг марзан ч юм шиг уриа бол угтаа монголчууд ялна гэсэн үг юм. Монголчууд ялна гэдэг нь эргээд эдийн засгийн зөв бодлого. Эдийн засгийн зөв бодлого нь явж, явж Монгол хүн гэдгийг мөхөс би бус үгийг нь авдаггүй эдийн засагчид хэлж байна. Хүнээ дэмжинэ гэдэг нь бодлогоор боломжоор ханга гэсэн үг. Ямар нэгэн хямрал дагаж савладаггүй, өвчний өмнө бөхийдөггүй байх боломжоор хангана гэсэн санаа. Хэн ч давагдашгүй хүчин зүйлийг тааж, тааварлаж чадахгүй. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл тохиолдолд хүнээ бат зогсоох үүрэг нь улс оронд байдаг юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бар(99.229.251.229) 2020 оны 08 сарын 03

Монголчуудаа гэж, тархи нь өчүүхэн хулгайч, хэрүүлд дуртай л хүмүүс,,, одоо яая гэхэв тэнгэрээс заяасан хойно,,, ухаалаг бас журамтай байсан бол асар их баялагаараа дэлхийг гайхуулан Азийн бар болсон байхгүй юу!!!

0  |  0
Зочин(203.91.115.48) 2020 оны 08 сарын 01

, элбэгдоржоос эхлэн намаа самарч байж, сонгуульд өрсөлдөх боломжоо гаргадаг туршлага нь одоо ч харагдаж байна. Баттулга АН-ыг нэг дуусгаж байх шиг байна. Энэ намын хувь заяа бүрхэг болсон. Монголын минь хувь заяа ч бүрхэг л боллоо доо.

0  |  0
Bud (24.19.4.149) 2020 оны 08 сарын 01

Ulsiin bagaa hural, ulsiin ih huraltai boloh heregtei!!!

1  |  0
Bud (24.19.4.149) 2020 оны 08 сарын 01

Ulsiin bagaa hural, ulsiin ih huraltai boloh heregtei!!!

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 08 сарын 01

yag yalg haragdaach hulgaichaar udirduulsan teneguud hohichin udahgui hyatadiin hariyat

1  |  0
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 01

Энэ сэтгүүлч юу бичээд б.на МАГТААД БАЙНА УУ МУУЛААД БАЙНА УУ....орон гаран юм уу....МОНГОЛ ЯЛСАН ШҮҮ ДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЯЛСААН Монголын ард түмэн итгэсэн....Үлдэж байгаа хугацаандаа.УИХ ЗГ тайгаа хамтраад ЗОРИМОГ АЛХМУУД ХИЙГЭЭСЭЙ л гэж АРД ТҮМЭН ЧИНЬ хүлээсээр л...Ерөнхийлөгч минь ТА ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2 ыг нэг тунгааж болгооно уу

0  |  0
Bat(202.9.47.15) 2020 оны 08 сарын 01

Монголчууд одоо татвар төлөгчдийн хяналтын хуультай болох эсвэл параламентаа 2 тахимтай болгох гарцууд л бий энгэвэл хөгжинө энгэхгүй бол дууслаа

1  |  0
Жинхэнэ ялагч(98.7.80.146) 2020 оны 08 сарын 01

Төмөр замдаа хүч нэмж хөрөнгө нэмж оруулаад хэд хэдэн орд газраа зөв эргэлтэнд оруулах хэрэгтэй. Дандаа гадныханы царай харахгүй томоохон үйлдвэрүүдийг өөрсдөө барьж ашиглах хэрэгтэй. Х.Баттулга ЕКөөс буугаад Гансүх, Зи 2-тойгоо шорон руугаа морилно. АНынхан нь чирч аваачаад хийчмхнэ. Өмнөх төмөр замын хөрөнгийг даший шог болгосныхоо төлөөсийг төлнө. Шүүр унасан шулам, Баатар хоёроо чирээд явах байлгүй. ЕК-ын суудал дараа нь шорон- хулгайч хүний тавилан юм даа.

1  |  0
Эрдэнэ(139.5.216.200) 2020 оны 07 сарын 31

жонхуу новш төмөр зам гацаагаагүй бол өдиид ямар ч асуудалгүй байх байлаа

0  |  0
ЗОЧИН(150.129.143.182) 2020 оны 07 сарын 31

ТЭГЭЭД ОДОО ЯА ГЭЭД ЮУ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

0  |  0
цаг хугацаа(59.153.114.161) 2020 оны 07 сарын 31

улс орноо авч явах ямар ч чадвар, ухаан, тэнхэлгүй энэ цаг үеийн тэнэгүүд монголын газар шороог хятадуутай нийлж ухах ямар ч эрхгүй, бүрэн бүтнээр нь залуу хойч үед үлдээх хэрэгтэй. Алт, зэс, нүүрс, жонш бүгд газрын хэвлийдээ байж байх хэрэгтэй.

0  |  0
Bat(202.9.46.244) 2020 оны 08 сарын 01

Жэнко ялсан ч Монгол ялагдсан.Танкны хүчээр бус Тархины бядаар ялдаг гэдгийг цаг хугацаа харууллаа.мояочууд үнэнд гүйцэгдлээ.

2  |  1
kkk(103.57.95.54) 2020 оны 08 сарын 01

Хуцваа чи гээд нөхөр зөв бичжээ. ЖДҮ-ээр улс орон хөгждөггүй юм аа гэж. Эрдэнэт шиг , Говь шиг , Таван толгой шиг үйлдвэрүүд л улс орныг авч явдаг. ЖДҮ бол том үйлдвэрийн бөөрөнд наалдсан шимэгчүүд шүү дээ. Гэхдээ том үйлдвэртээ тус үзүүлдэг ашиг тустай шимэгч. ХАХАХА

2  |  0
kkk(103.57.95.54) 2020 оны 07 сарын 31

”Монгол ялна гэдэг марзан ч юм шиг уриа” гэжээ. МАН-ын шавхруу горьдогч. Эдийн засгийг хөдөлгөх нь Хүрэлсүх ”сүр данзан”-ийн үүрэг. МАЛ АА

1  |  0
Со ах (202.179.27.87) 2020 оны 07 сарын 31

Монгол төрийн байж байгаа царай орон зай цаг хугацаагаа мэдрэхгүй хийж байгаа хэлэлцэж байгаа асуудал зэргээс үзвэл модоо барих болтой дог. Мөнгөний шуналтай хүмүүс засаглаж бна. Энэ бол өвчин. Өвчтэй төрөөс эрүүл саруул ухаан гарахгүй.\nЭлий балай шийдвэр тогтоол зарлиг хуулинцарууд лэндүү олон.\nЭмчлэх цаг болжээ монголчуудаа.

2  |  0
Zochin(202.21.97.250) 2020 оны 07 сарын 31

Battulga garaad yalah yum bh gej bodoj bsan Mongol sunuj bn da muu hulgaich erunhiilugch

1  |  1
Хуцваа чи(202.9.46.102) 2020 оны 08 сарын 01

Жижиг дунд үйлдвэрээр улс хөгжинө гэж юу байдын томоохон үйлдвэрүүдээ устгаж хаячихаад юм бол ЖДҮ ЖДҮ хуцваа чи

4  |  0
Top