Л.Эрдэнэчимэг: Би 200, 300 саяар тусалж чадна, ААН-үүд дэмнээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Иргэний онцгой комисс” гэх сайн дурын үйл ажиллагаанд оролцож гадаадад гацсан монголчууддаа туслах хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Ингэхдээ “100 хүн авах зочид буудлын өрөө тус бүрт "Монос"-ын зүгээс 50 мянган төгрөгийн өдрийн татаас өгье. Хамтран ажиллах компаниуд холбогдоно уу” гэж тэрбээр мэдэгдсэн. Гадаадад олон сар гацсан, мөнгөгүй байгаа монголчуудад Л.Эрдэнэчимэгийн энэхүү туслалцаа нүдээ олсон дэмжлэг болохыг иргэд ам дамжин ярьж байна. Ингээд экс гишүүн Л.Эрдэнэчимэгтэй товчхон ярилцсанаа хүргэе.


-Та гадаадаас ирсэн монголчуудыг тусгаарлах өрөө тус бүрт "Монос"-ын зүгээс 50 мянган төгрөгийн өдрийн татаас өгнө гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тусгаарлах байрны шаардлага хангаж байгаа газрууд нь ихэнхдээ зочид буудлууд байна. Яагаад гэхээр нэг хүн нэг өрөөнд байрлах ёстой. Тухайн хүн өөрөө тусдаа ариун цэврийн өрөөтэй байх ёстой гэдэг журмыг дэлхий нийтээрээ мөрдөж байгаа. Энэ шаардлагыг хангасан газар нь ганцхан зочид буудал болж таараад байгаа юм. Өмнө нь би 100 гэр барьж өгөөд, хоёр сарын хугацаанд тусгаарлах байр болгон ашиглуулах санаачлага гаргасан. Компаниуд нийлээд 1000 гэр бариад өгчихвөл нэлээд олон хүн тусгаарлаж болох юм гэж төлөвлөж байсан. Гэтэл гэрт тусгаарлана гэхээр ариун цэврийн өрөөний асуудал тулгарсан. Ариун цэврийн өрөө бол өвчин тараах хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Тиймээс Монгол гэрт тусгаарлаж болохгүй гэдэг журмыг УОК гаргасан байна лээ. Тэгэхээр би санаачлагаа зочид буудал руу хандуулахаар шийдсэн. Нийт 10 мянган хүн тусгаарлах зочид буудлын хүчин чадал Монголд байгаа. Гэхдээ яагаад тэр зочид буудлууд тусгаарлах байр болохыг хүсэхгүй байна вэ гэхээр 50 мянган төгрөгөөр өдрийн гурван хоолтой байрлуулна гэдэг ашиггүй гараад байгаа юм. Би өөрөө бизнес эрхэлж байгаа хүний хувьд бодоод үзэхээр нээрээ л ашиггүй. Тэгэхээр хоногийн 100 мянган төгрөгөөр тусгаарлах байраа ашиглуулаач гэвэл ашиг олохгүй юм аа гэхэд зардлаа нөхөх боломжтой юм байна гэж харсан. Хүмүүсийг нэг хоногийн 100 мянган төгрөгөөр тусгаарлах байрны төлбөр өг гэвэл санхүүгийн хэцүү нөхцөлд байгаа учраас боломжгүй. Тийм учраас Монголд байгаа аж ахуй нэгж, хоолны газрууд хамтраад УОК-д туслалцаа үзүүлэх санаачлага гаргасан.

Үүний эхлэл болгоод 100 хүний тусгаарлах байрны зардал дээр хоногийн 50 мянган төгрөг нэмж өгье. Бусад хүмүүс, аж ахуй нэгж намайг дэмжээрэй. Бүгдээрээ УОК-д дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

-Одоогоор таны санаачлагыг дэмжиж байгаа аж ахуй нэгж байна уу?

-Одоогоор "White house", "Avrora" гэх мэт зочид буудлууд тооцоогоо хийж үзээд эргээд холбогдъё гэсэн. Тэгэхээр хоногийн 100 мянган төгрөгөөр зочид буудлаа тусгаарлах байр болгон ашиглуулах аж ахуй нэгж олдож магадгүй. Би хүлээгээд л байж байна.

-Тусгаарлах байрны нэг хоногийн зардал 50 мянга гэхээр бага сонсогдож байгаа ч олон хүнд тооцоод, 21-ээр үржүүлээд үзэхээр нэлээд мөнгө болно. Энэ их зардлыг өөрөөсөө гаргана гэхээр чамгүй өртөг гарах нь?

-Би бол их хэмжээний мөнгө гаргаж чадахгүй. Эхний ээлжинд нэг зочид буудалд 100 хүнийг 10 хоног тусгаарлах зардалд дэмжлэг үзүүлэхэд 50 сая төгрөг, 21 хоног дэмжинэ гэхээр 100 сая төгрөг болж байна. Би 200, 300 сая төгрөг хүртэлх тусламж дэмжлэг үзүүлээд явж чадна. Хязгааргүй хэмжээгээр тусламж үзүүлэх боломжгүй. Тэгэхээр миний гаргаж байгаа санаачлага бусад аж ахуй нэгжид мессеж болж хүрээд тав нь тав гэхгүй тал талаасаа дэмжээд явах юм бол олон хүнээ оруулж ирэх боломжтой байна. Нөгөө зочид буудлууд ч өөрөөсөө 20 мянга хүртэлх хэмжээний зардал гаргаад явах боломжтой болов уу гэж бодоод байна. Дээр нь улсын төсвөөс хэдэн төгрөгийн татаас өгөх юм бол тусгаарлах байр болгон ашиглуулах зочид буудал гарч ирэхээр байгаа юм.

-Ардчилсан намын эмэгтэйчүүд ийм санаачлага гаргасан нь эрх барьж байгаа намын эмэгтэйчүүдэд нэгийг бодогдуулж байгаа байх. Та бүхэнтэй хамтрах санал тавьсан уу?

-Иргэний онцгой комиссын эмэгтэйчүүдийг Ардчилсан намын гишүүд гэхээсээ илүү иргэдийнх гэдэг утгаар нь хараасай гэж хүсч байна. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг ч бидэнтэй хамтраад ажиллах байх гэж харж байна. Ер нь бол УОК-ын ажил эрс сайжирч байна. Эхлээд дөрөв, тавхан онгоц нисч байсан бол энэ сард 14 удаагийн нислэг үйлдэхээр болсон. Тэгэхээр УОК иргэдээ татаж авах ажилд нэлээд туршлагажиж байгаа гэж харсан. Хамгийн гол нь бид УОК-д тус дэм болох зорилгоор ийм ажил эхлүүлсэн. Түүнээс шахаж шаардаж гай болох гэж хийж байгаа юм биш ээ гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

-Таныг энэ санаачлагаар далимдуулж улс төрийн нүүдэл хийх гэж байна гэж хардах нэгэн байж мэдэх юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Улс төрийн нүүдэл хийх байсан бол сонгуулийн өмнө нүүгээд, нэр дэвших байлаа. Улс төрөөс ангижраад дөрөв, тав дахь жилдээ ороод явж байна.

-Цаашид улс төрд орох уу?

-Одоогоор тодорхой хариулт өгч чадахгүй. Иргэний онцгой комиссын санаачлагаа улс төртэй хольж хутгахгүйн тулд сонгуулийн дараа гаргаж ирсэн юм.

-Та Ардчилсан намын асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжтой юу?

-Би улс төрийн ажил хийгээгүй удаж байна. Одоо бол цэвэр бизнес хийж байгаа.

-Таныг сүрдүүлсэн гэх Х.Бат-Ялалтыг шүүж, торгууль оногдууллаа. Та энэ асуудлаар тайлбар хэлэх үү?

-Уучлаарай. Энэ асуудлаар ярих боломжгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(64.119.21.186) 2020 оны 08 сарын 02

Ардчилсан намын эмэгтэйчүүд илүү илүү амжилт хүсье!

1  |  0
б(139.5.216.118) 2020 оны 08 сарын 02

Хичнээн муу хэлсэн ч энэ авгайгын ачаар тамхигүүй орчинг бүрдүүлсэн шүү

1  |  1
Zochin(122.201.31.111) 2020 оны 08 сарын 02

Zov sanaavhlaga gsrgaj bnaa.Amjilt

1  |  0
ИРГЭН(202.179.24.165) 2020 оны 08 сарын 02

архи тамхи сексээр овоо мөнгө олоо биз дээ

1  |  1
Zochin(103.57.95.178) 2020 оны 08 сарын 02

Monos denduu shulaach heterhii undur unetei emeer irgedig shukdagaa

1  |  0
монгол(192.82.74.213) 2020 оны 07 сарын 31

Энэ эмийн сангуудаас хамгийн өндөр үнэтэй хамгийн хүнд сурталтай монос эмийн сангууд шүү та тэгээд ардад туслах уу итгэхгүй бна

0  |  0
зочин(192.82.74.213) 2020 оны 07 сарын 31

Тийм худал попороод яахав дээ энэ хүүхэн.\n

0  |  0
Zochin (223.104.101.17) 2020 оны 07 сарын 31

YAMAR baga mongo be\n\n

0  |  0
Zochin(223.104.101.17) 2020 оны 07 сарын 31

Estoi muuhai haragaj bna\n\n

0  |  0
Zochin(223.104.101.17) 2020 оны 07 сарын 31

Estoi muuhai haragaj bna\n\n

0  |  0
зочин(49.0.212.223) 2020 оны 08 сарын 02

оюутны дотуур байрууд бүгд хоосон байгаа биздээ тэрэнд яагаад оруулж болдоггүй юм????

3  |  0
зочин(49.0.212.223) 2020 оны 08 сарын 02

зарим компаниуд ажилчдынхаа хоолыг 3000 төгрөгөнд багтаагаад өгч болоод л байгаа өдрийн 3 гэхээр 10000 төгрөг болно хоол ч яахав гэрээс нь зөөж ч болно гол нь энэ буудал гэж нэг балиар газрууд бие үнэлэгч авч амар хялбараар мөнгө олж сурсан болохоос эх орон элэг нэгтэндээ тусална гэсэн юм огт байхгүй зүгээр сэтгэлгүй шуналтай тэнэг эзэдтэй.

2  |  0
zochin(150.129.140.218) 2020 оны 08 сарын 02

oo nogoo toriin ordond 100 tataad bsan halamtsuu avgai bna sh dee ineedtei

1  |  2
Зочин(202.55.188.44) 2020 оны 07 сарын 31

Бат ялалтыг юугий нь өмөөрдгийн тэр чинь муухай...

1  |  0
Z(202.9.46.223) 2020 оны 07 сарын 31

BOND IDSEN BOOHOI MIN UOK -D ZUGEER HANDIV URGUUCH HUDLAA SHOUDAAD YAVAAD BHIIN CHADAHGUI BJ

1  |  2
b(103.14.38.10) 2020 оны 07 сарын 31

udrii 50000 gedeg 17$ shu de,iim unend 3-4 hool,bair,busad hamgamj geed bod doo\nDeer ni buudluudiin ed hogshil evdelj hemhreh geed olon asuudsal baigaa \ntusgaarlalt duussanii daraa ih zasvar orohoos uur yamar ch arga baihgui

3  |  0
ЗОЧИН(103.229.122.225) 2020 оны 07 сарын 31

УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БГАА БОЛОВЧ, ХОТООР НЭГ ТАРСАН ХЭСГҮҮДЭД АЖИЛЛАХ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН, ТӨРИЙН БЛАГЫН АЖИЛТАН НАРЫН ХҮРЭЛЦЭЭ ЯМАР БОЛДОО. ТАВИАД ТУУЧИХ вий.

1  |  0
Дарь(59.153.115.164) 2020 оны 07 сарын 31

Эх оронч санаачлаганд тань баяр хүргэе.

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 31

Irgedees hulgailsan munguuruu tusaldag shaas ai ih buyan yankan shuu

1  |  2
Иргэн(202.126.89.120) 2020 оны 07 сарын 31

Иргэд том том зочид буудлуудад шахалт үзүүлмээр байнаа. \nNovotel, Holiday inn, Hill Side, Ramada geh met tom yom olon uruutei buudluud yadaj 1 nislegiin humuusiig avch niigmiin hariutslagaa uurmeer bna shuu. Shangrila ch bas 1 nislegiin 160-250 hun yadaj 1 udaa avaad ugchuusei.

2  |  1
Ард олон (192.82.77.78) 2020 оны 08 сарын 03

Яажийсан шаар Минь Чи тэр Батялалтыг Шоронд хийлгэчих шахлаа шуу, тэр торгуулийн 15 сая тогрогийг нь Чи толоороо, Бат- Ялалт бол Харин ч ядарсан ардынхаа толоо зов зуйл ярьж тэмцэж яваа залуу, Моносын хун Ардын ясыг нь цайтал ондор унэтэй эмээр Шулж Нугэл хийж байгаа та нар тэр шулсан монгоноосоо ард олонд гаргах Естой

0  |  3
Top