ЭМЯ | Монгол Улсад коронавирусний шинэ тохиолдол илэрсэнгүй

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад шинэ тохиолдол бүртгэгдээгүй талаар мэдээллээ.

Өчигдөр буюу долоодугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ болон Дархан хотын салбар лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй байна.

“Долоодугаар сарын 15-ны өдөр Сөүл хотоос ирсэн хоёр ч тусгай үүргийн нислэгийн 439 хүнд хоёр дахь давтан шинжилгээ хийхэд илрээгүй байна. Түүнчлэн Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүнд мөн адил илрээгүй. Эмч, эмнэлгийн найман ажилтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дарханд тусгаарлагдсан нэг хүнээс мөн адил илэрсэнгүй” гэж ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү мэдээллээ.

Монгол Улсад одоогийн байдлаар коронавирусний батлагдсан 291 хүн байгаагаас 225 нь эдгэрч дараагийн шатлалд шилжээд байна.

Харин ХӨСҮТ-д 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг өвчтөний биеийн байдал хүнд, гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

 

Top