Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгч Б.Сайханцэцэгт ял оноов

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(98.253.226.6) 2020 оны 08 сарын 01

Ард түмнийг ингэж доромжлохоо болимоор юм. Карманы хулгайч биш дээ. Ийм хэрэгт ийм бага ял оноож байгаа бол дараагийн хүмүүс нь идчихээд ялаа авья л гэх юм байна. Бүгд идэж уусан бодохоор араа бодсон шүүлт байх л даа

0  |  0

Зочин(103.229.122.122) 2020 оны 07 сарын 30

Өндөр цалинтай шүүгч нар үгсэж 20 тэр бумыг цохиход 2-4 жил өрх толгойлсон эмэгтэй200 мянгын хэргээр 5 жил Ийм л шүүгч нар ажиллаж байна даа

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 30

Өнөөгийн ялзарсан шүүгчид ийм бага ялтай хог нийгэм ардчилал юм шударга эрх тэгш ёс хаана байна.хог шаарнуудаа

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 30

Өнөөгийн ялзарсан шүүгчид ийм бага ялтай хог нийгэм ардчилал юм шударга эрх тэгш ёс хаана байна.хог шаарнуудаа

0  |  0
Zevuun(202.9.40.171) 2020 оны 07 сарын 30

Zevuun shunaltai 2 avgai ve avilga heel hahuuki avdag muusain yumnuudiig turd ajilluulahgui baih heregtei

0  |  0
ЗОЧИН(202.9.40.186) 2020 оны 07 сарын 30

ЯАГААД ИЙМ БАГА ЯЛ ӨГӨӨД БАЙНАА???? 20 ТЭРБУМЫГ ИДСЭН ЭРҮҮНҮҮД ШҮҮДЭЭ??? ЭНЭ ШҮҮХ ЁСТОЙ ОРОНЦОГЛОЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ??? АРД ТҮМЭН НҮДТЭЙ ШҮҮ?? ЯЛ ӨГӨӨД БГАА ШҮҮГЧ МАРГААШ ЭНЭ ХЭРЭГЭЭР БАС ЯЛ АВНА ДАА ХАРЖ БАЙГААРАЙ ??????

0  |  0
Зочин(103.26.194.121) 2020 оны 07 сарын 30

Шүүгч хүнд байж боломгүй аймар хэрэг хийсэн баыхад 2 хон жил өгнө гэдэг чин юу гэсэн үг вэ?

0  |  0
цэцгээ(66.181.189.217) 2020 оны 07 сарын 30

ял нь арай бага бнаа.2 үхэр хулгайлсан хүн 5 жил авсан гэсэн.Сайханцэцэг эгчээс

2  |  0
Z(202.9.46.223) 2020 оны 07 сарын 30

Яах гэж тангараг өргөдөг билээ тэрийгээ санаж ажилаа хийх хэрэгтэй. Мөн ч олон хүний амьдралыг үрэн таран хийсэн дээ сайханцэцэг гуай. Нүгэл нүдээрээ гэж энэ дээ хөөрхий

2  |  0
Зочин(202.55.188.41) 2020 оны 07 сарын 30

Ямар бага ял өгдөг юм БЭ?

3  |  0
хэнтий(203.98.77.101) 2020 оны 07 сарын 30

зөв шийдвэр, сайханцэцэг ч холионы эзэндээ

2  |  0
Top