Өрнийн зурхай: Хумхынхан азаа үзээрэй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Хонь

Өнөөдөр итгэлтэй байдал, өөртөө итгэлтэй байх хоёрын заагийг ялгаарай. Бүхэл өдөржингөө танд бүх зүйл хамаагүй мэт санагдах боловч ингэх хэрэггүйг од гарагс зөвлөж байна. Амьдралаас бэлэг хүлээх хэрэггүй. Эрүүл мэндээ анхаар. Хурдан давхих, хурц иртэй зүйлтэй харьцахаас татгалзаарай. Эрсдэл учруулах аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Найз нөхөд, дотнын хүний зөвлөгөөг сонс.

Үхэр

Хэн нэгэнтэй утсаар ярихыг эртнээс бодож байсан бол өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр. Тайван ордныхны хувьд тайван орчинтой тайван өдөр. Бүхэл өдөржингөө амьдралын тухай асуултууд таныг зовоох болно.

Ихэр

Нүүдэл хийж магадгүй. Хэдийгээр та эсэргүүцэж байх талтай ч энэ нь сайхан санаа байсныг удахгүй ойлгох болно. Очиж үзээгүй газарт очиж магадгүй. Хэн нэгнийг тагнах гэж бүү оролдоорой. Олж мэдсэн зүйл тань сайн юманд хүргэхгүй. Үйлдлээ зөв тайлбарлаж чадахгүй байж болзошгүй.

Мэлхий

Ярилцлага зэрэг ажилтай холбоотой үйл хэрэг тань амжилттай бүтнэ. Эртнээс хэлэхийг хүсэж байсан зүйлээ зориг гаргаж хэлэхийг од гарагс зөвлөж байна. Энэ өдрийг гэрийнхээ ажлыг амжуулаарай. Зөвхөн гэртээ төдийгүй өөрийн бодлоо санаагаа цэгцлээрэй. Ингэснээр та илүү өөдрөг болно. Гэнэтийн үйл явдал таныг хүлээж байна. Гэхдээ тэр бүр таатай байхгүй.

Арслан

Нарийн төлөвлөгөө гаргасан бол бүрэн биелүүлэхээс гадна илүү ихийг ч амжуулна. Эргэн тойронд болж буй үйл явдлаас хол суух хэрэггүй. Та идэвхтэй байх учиртай. Утга учиргүй маргаанд орохгүйн тулд биеэ бариарай.

Охин

Өнөөдөр оюуны хөдөлмөр хийх, чухал асуудлыг шийдэхэд таатай өдөр. Бусдад хатуу шаардлага бүү тавь. Тэд төгс програмчилсан робот бус, энгийн л хүмүүс. Дүрмийн эсрэг явж, бүх хүний эсрэг байхыг хүснэ. Гэхдээ орчин танаас хүчтэй тул та тайвширна.

Жинлүүр

Шинэ зүйл туршихад амжилт ирнэ. Дотнын хүндээ санаа тавиарай. Таны хайртай хүний аз жаргалаар гэрэлтэх нүд танд урам зориг өгнө. Сугалаанд мөнгөө үрэх хэрэггүй. Олсон ашиг тань төлөвлөөгүй зардал болж хувирна. Шинэ танилтай болох магадлал өндөр байна. Гэхдээ хайр дурлалд бүү яар, үр дагавар нь танд таалагдахгүй.

Хилэнц

Хувийн асуудлаа амжилттай шийднэ. Энэ өдөр өөрчлөлт, шинэчлэл, гэнэтийн мэдээ таныг хүлээж байна. Таны толгойд маш олон санаа төрж, хэн нэгэнтэй хуваалцах хүчтэй хүсэл төрнө. Таны амьдралд ул мөр үлдээх гэнэтийн учрал тохионо. Та шинэ хайртай учрах магадлалтай.

Нум

Оюун санаагаа хөгжүүлэх цаг гаргахыг хичээгээрэй. Таныг залхуурлаа гэж хэн ч зэмлэхгүй. Эртнээс хүсэж байсан хүнтэйгээ холбогдоорой. Таны нийтэч зан, бусдыг чин сэтгэлээсээ сонирхдог чанар тань нэмэлт орлогын эх үүсвэр олоход эсвэл санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө.

Матар

Бүх зүйл ээлж дараатай. Хамгийн гол нь тайван бай. Амьдралын чухал зүйлсээ эргэн санаарай. Шийдэмгий бус матрынхан дахиад л боломжоо алдана. Энэ ордонд төрсөн эмэгтэйчүүдийг шинэ шохоорхол хүлээж байна. Таны сэтгэлээ хянах чадвар шүтэн бишрэгчийнхээ давуу болон сул талыг зөв танихад саад болж магадгүй. Энэ ордны эрчүүдэд гэнэтийн учрал, хуучин харилцаагаа сэргэхээс татгалзахыг од гарагс зөвлөж байна. Хувийн амьдралд тань таагүй үр дагавар авчирна.

Хумх

Өнөөдөр сугалаа сугалж, азаа үзэхэд хамгийн тохиромжтой өдөр. Өөрийнхөө тухай таагүй зүйл сонсохыг хүсээгүй л бол чин сэтгэлийн яриа дэлгэх хэрэггүй. Ямар нэгэн зүйл таны сэтгэлд хүрэхгүй байсан ч уйтгарлах хэрэггүй. Энэ өдөр хурдан өнгөрнө.

Загас

Боломж гарвал ухаанаараа гайхуулаад ав. Бусдад ажил хэргийн зөвлөгөө өгч, дэмжиж тусал. Бүтэн өдөр та маргаашийг хүлээсээр өнгөрнө. Гэхдээ өнөөдөр болж буй сайхан зүйлсийг харахыг хүсэхгүй байна уу? Өнөөдөр тайван, ажил хэрэгч өдөр. Энгийн ажил хүртэл танд төвөгтэй мэт санагдана. Орчин тойрны хүмүүсээ ажиглаарай. Тэдний сайн чанарыг олж харах болно. Ажил дээрх асуудал аажмаар шийдэгдэж, алдсан эрч хүчээ нөхнө. Танд удаан хугацааны амралт хэрэгтэй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top