Тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй ИРГЭДИЙГ ОНГОЦОНД суулгахгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

-Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10 000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх

-Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу

-Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гадаадад гацсан.иргэ(172.58.229.236) 2020 оны 08 сарын 03

..олон улс.дэлхийн банк азийн хогжлийн банк зэргээс авсан 330 гаруй сая доллараас аа наад зардалуудаа гарга..очноон л идэж уулаа.яасан арчаагуй амьтас вэ.хараал идсэн ажлаа хун шиг хийчих..нэг ч улаан монго толохгуй

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 31

Delxiin ali ch ulsad manaix shig 21 xonogoor tusgailsan bairand karantilaad baigaa uls baixgyi shyy !!Xynd ovdson bol emnelegt xongon ovdson buyu ovdoogyi xymyys geriin noxtsold karantilagdaj oorsdodoo 14 xonogiin ajiglalt xiij orxiin emch bolon geriin suvilagchiin xyanaltand baigaa shyy !!Yagaad gevel ovchin namdaax buyu xaluun buuruulaxaas oor emchilgee exnii shatand baixgyi uchraas !!Tegj ix xymyysiig karantilax xyseltei baigaa bol eryyl axuin shaardlaga xangasan oroogoo beldeed nom jurmiinx ni daguu gants gantsaar ni tusgaarlachix tegeed xymyysees mongo nexej coronag bizness bolgo !!!

1  |  0
Ц.Нарантуяа(139.5.218.153) 2020 оны 07 сарын 31

Монголын төр тэр тусмаа та бидний татвараар цалин авч ажиллаж амьдарч буй ...УОК ...хэнийг айлгаж хэнийг сүрдүүлээд байгаа юм вэ? монголын данстай иргэндээ урьдчилан сэргийлэх үйлчилгээ авах журмаар тусгаарлах байранд оруулахад ...төлбөрийг тухайн иргэний регистер паспортын хүчинтэй байдлаас нь харж нийгмийн даатгал төлсөн ...сангаас нь гаргах эрх зүйн орчинг бүрдүүлж шийдвэрлэх гарц байж харагдах юм...заавал талалцуулж доромжилуулж ажил хийсэн дүр эсгэх...УОК...ЭМЯ..Нийгмийн даатгалын газар хамтраад хүний эрүүл мэндийн асуудлыг нэг номёрт тавьж ярих цаг нь болсон баймаар.???

1  |  0
Ширмэн ..(5.184.112.117) 2020 оны 07 сарын 30

Ийм тэнэг УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ....УЛС ОРОН ЯАХ ВЭ ?

0  |  0
Хн(77.38.148.28) 2020 оны 07 сарын 30

Ечнеен олон хандив цугуулаад байгаа биз дээ.тэрнээсээ ядарсан менгегуй харьд зовж байгаа монголчуудаа авчирмаар юм

0  |  0
Top