Талийгаач М.Алтан-Оргилын аав Х.Мөнхцогт: Бидэнд уг хэргийг харсан нууц гэрчүүд бий

Б.Мөнхзаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Реппер "Orice" буюу М.Алтан-Оргил гэх нэгэн авъяаслаг залуу зуурдаар, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг хоёрхон хоногийн өмнө гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл талийгаачийн аав Х.Мөнхцогт, ээж Т.Навчаа нар хүүгийнхээ амь насаа алдсан хэргийг гадны нөлөөтэй гэдгийг мэдэгдэж, ZINDAA.MN сайтад мэдээлэл өгөхөөр хандсан юм.


Талийгаачийн аав Х.Мөнхцогт “Хүүгийнхээ сайн сайхныг бодоод өнгөрөөе гэж бодсон чинь тэссэнгүй. Шалтгаан нь ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн албаны дарга Б.Баатархүү TV5 телевизээр миний хүүгийн талаар мэдээлэл хийсэн. Шүүх, эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад тийм мэдэгдэл хийсэнд нь харамсаж байна. ЦЕГ-аас бидэнд миний хүүг найз охиныхоосоо цагаан даавуу унжуулан буух үеэрээ унаж, нас барсан гэж хэлсэн. Гэвч хүү минь нас барахынхаа өмнө Баянгол дүүргийн цагдаагийн газарт бусдад дээрэмдүүлж, зодуулсан тухайгаа гурван нүүр өргөдөлд багтаан бичиж өгсөн байсан. Тэр өргөдлийг бидэнд уншуулаагүй. Өргөдөлд нэг хүний нэр дурдсан байсан. Тэр хүнд миний хүүг багалзуурдан, хоолойг нь боосныг нь мэдэж авсан. Хүү минь өргөдөлдөө дэлгэрэнгүй бичиж өгсөн байна лээ. Хүү минь ийм юм болчихлоо гээд цагдаад хандахад яагаад хамгаалаагүй юм бэ. Зодсон хүнтэй нь уулзаад, бидэнд хэлээгүй юм бэ.

Хүү минь яг тэр зодсон айлдаа ороод, таван давхраас нь унаж. Яагаад өмнө нь зодуулчихаад, дахиад гэрт нь очсон юм. Цагдаагийн газрынхан хүүг минь таван давхраас унасан тухай л яриад байгаа. Өмнө нь тэгж зодуулсан, ийм өргөдөл, гомдол бичсэн тухай нь яагаад ярихгүй байгаа юм бэ. Үүнд их эмзэглэж байна.

Б.Баатархүү миний хүүг гадны нөлөөгүй нас барсан гэж хэлсэн байна лээ. Харин эсрэгээрээ хамгийн их гадны нөлөөтэй. Тэр зодсон, таван давхраас үсрэх шалтгаан болсон хүн энэ хэрэгт холбогдолгүй болох гээд байна. Би өдий хүртэл их юм үзсэн. Цагдаагийнхныг ийм хүнд сурталтай, дээрэнгүй, буруу харилцаатай гэж үнэндээ бодсонгүй. Ажлаа мэдэж байна гэсэн мөртлөө мэддэггүй хүмүүсээр дүүрч. Бид хүүгийнхээ найз охиныг танина. Тэр айлд байсан охин миний хүүгийн найз охин биш. Хүү минь биднээс юугаа ч нуудаггүй. Энэ хэргийг шалгахад огт танихгүй, мэдэхгүй нэг охин “Би найз охин нь” гээд зогсож байсан. Тэр охины аав миний хүүг нүдсэн, зодсон гэж ойлгож, таамаглаж байгаа. Тэр хүнээс миний хүү үнхэлцгээ хагартал айсан болоод л цонхоор үсрэх шийдвэр гаргасан ч юм бил үү. Тэр хүн л өмнө нь миний хүүг зодоод, дээрэмдээд, утсыг нь авчихсан байсан. Үнэхээр харамсалтай, эмзэглэж байна. Цагдаагийнхан яагаад үүнийг үгүйсгээд, гадны нөлөөгүй гэж байгаа юм бэ. Үүнийг ойлгохгүй байна. Бидэнд гэрч бий. Хүүг минь хөнөөсөн гэж хардаж буй аав, охин хоёрын тухай надаас цагдаа нар маш их нууцалж байгаа. Яагаад тэгж байгааг нь би мэдэхгүй. Өнөөдөр би Б.Баатархүүтэй холбогдсон. Тэгэхэд энэ хэргийн материал, өргөдөл нь өөр байцаагчид шилжсэнийг хэлсэн. Яагаад байцаагчийг нь сольсон юм бол.

Хүү минь тав, зургаан хүнд зодуулж, шидүүлж нас барсан гэдэг худлаа мэдээлэл битгий тараагаарай гэж хүүгийнхээ найзуудад хандаж хэлье. Гэхдээ нэг хүн байгаа гэж бол би сэжиглэж байна.

Би хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явна. Айлд зодуулаад нас барчихаад байхад цагдаагийн газар гадны нөлөөгүй гэж мэдэгдэж яаж чадаж байна аа. Тийм мэдэгдэл гаргасанд гомдож байна. Б.Баатархүү юу болсныг яаж мэдэж байгаа юм бэ. Цагдаагийн газраас энэ хэргийн гэрч бий гэсэн. Миний хүүг таван давхраас үсрээд даавуунаас зүүгдэж байхад техник технологи хөгжсөн өнөө цагт тэр гэрчүүд бичлэг хийхгүй яав даа. Би тэр гэрчүүдэд нь итгэхгүй байна. Бидэнд ч бас хэрэг явдлыг үзэж, харсан нууц гэрчүүд бий. Бид одоохондоо энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй. Тэд өөрсдөө олж тогтоох ёстой” гэж мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(66.181.161.33) 2020 оны 08 сарын 01

Tsagdaagihan eron ajlaa hiij chaddimu hudla shalgaj bn ingej bn oor baitsaagchid shiljsen ged neg negenlvvge yu bolj bgn medegdehgui guilged bn heze neg mongoni toloo bish irgedinhe toloo ajildag boloh ym be tegched hudla ulsdaa tangarag orgoson ged hutsad bn

0  |  0
1(203.91.112.133) 2020 оны 08 сарын 01

тэр хүний нэрийг хэлчихээч

0  |  0
Нар(64.119.25.15) 2020 оны 08 сарын 01

Цагдаа нар гэж үнэн дампуу хүмүүс... дарга цэрэггүй мөнгөний төлөө гэр бүлээ худалдахад сийхгүй хүмүүс юм чинь бүх хэргийг гадний нөлөөгүй гэж хэлэх бол энүүхэнд бид ямар нмийгэмд амьдраад байна даа.

1  |  0
...(103.212.119.165) 2020 оны 08 сарын 02

Busad herguud shig dahiad daragdaad ongorohviidee. Hiisen aluurchin n unen zovoor ilchlegdej. Nasaaraa horih yal avah yostoi. Etssee hurtel temtseerei.

0  |  1
Номин эрдэнэ(66.181.161.90) 2020 оны 08 сарын 01

Одоо юунаас нь айдгын талийгаачын бичсэн ѳргѳдлийг олон нийтэд тараах хэрэгтэй . Тэгж байж бүгдээрэ энэ муу муухай хэргийн ард гарна шүү.Үнэнийг нууж болохгүй.

1  |  0
Ттт(122.201.31.160) 2020 оны 08 сарын 02

Энэ хөөрхий. Цагдаа нар цэрэг зодуулж үхэхэд гадны нөлөөгүй гээд Шүрээ гэд нямДоржийн хамаатан хүүхэн бүх ТВ-р хуцаад зогсож бсан. Ямар ч хариуцлага үүрээгүй. Гэтэл шүүх цэрэг зодуулж үхсэнийг тогтоогоод буруутай хүмүүст ял оногдуулсан. Цагдаа дампуурсан газар ш дээ. Бас нэг охиныг өөрөө үсрээд үхсэн гэд бсан найз залуу нь шидсэн бсан. Ар гэр нь сайн явахгүй бол амиа хорлосон гээл хаана шүү цаадуул чинь. Сэтгэл чадвар дутсан цагдаа нар.

5  |  0
Маж(64.119.27.199) 2020 оны 08 сарын 02

Цагдаагийн бүтэц бүхлээрээ худалдагдсан уу????

7  |  0
Zochin(117.111.18.187) 2020 оны 07 сарын 30

Mongolchuudiigaa bish hujaa naraasaa horooj ,gadnii noloogui hereg bolgood ogoochee ..

2  |  1
Zochin(117.111.18.187) 2020 оны 07 сарын 30

Mongolchuudiigaa bish hujaa naraasaa horooj ,gadnii noloogui hereg bolgood ogoochee ..

3  |  0
Zochin(202.126.89.163) 2020 оны 07 сарын 31

Ene niigem vneheer aimshigtei yum vrgelj aij tvgshij bn

7  |  0
Zerlegvvd(194.230.146.82) 2020 оны 07 сарын 31

Alyyrchid tsonxoor shidexiig cyrcan blee.yl muruu nyyj cyrch bna

1  |  1
Зочин(122.201.22.19) 2020 оны 08 сарын 01

Гаднын нөлөөгүй гэж мэдэгдээгүй байх мэдээллмйг харахад тэгж байсныг сонсоогүй.\nСэтгүүлчид мэдээллмйг үнэнээр бичиж байх хэрэгтэй!

2  |  4
Чимэг(66.181.161.97) 2020 оны 07 сарын 31

Хүн санаатай хутгалж алсан хүнд 10 хан жилийн ял энгийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон бна яасан хүүль гэхээрээ ийм байдаг юм бэ

4  |  0
Шаналсан эгч(66.181.161.94) 2020 оны 08 сарын 02

Манай гэр бүлд яг ийм уй гашуу тохиолдсон...25 хан настай эр хонгорхон дүү минь гадны нөлөөгүй гэдэг дүгнэлтээр бусдын буруугаас алтан амиа алдаж эцэг эх эгч 3 нь амьдын тамд шаналаад үлдсэн ...хэнч тоодоггүй хэнч хамгаалдаггүй харгис нийгэм ш тээ ...гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье сайн хөөцөлдөж хүүгийнхээ нэр хүндийг хамгаалаарай ...одооны зарим охид хүн үхэх гол шалтгаан болдог

21  |  0
Инга (66.181.161.11) 2020 оны 07 сарын 31

Би ямар л нийгэмд амьдраад бгаа юм бол доо, тун харамсалтай.

4  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 07 сарын 31

цагдаагийхан хүүгээ алдсан энэ аавыг ингэж зовоогоод байхдаа яахавдээ аавых нь хэлснээр энэ хэрэг ноотойл юм бн

8  |  0
Aidashuides(203.91.115.41) 2020 оны 07 сарын 31

Aimar yumaa ene niigemd unuudur bi ch magadgui hund aluulahad amia horloson, gadnii nuluugui gj garhaaar bnshd mongotoi hun hun alaad zugeeer bidnii dund ywj bolhoor uye irj. Aimshigtai

3  |  0
Dvdv(66.181.161.78) 2020 оны 07 сарын 31

Yanada tsagdagin baiguulga.ydaj tangarag urgusun hvmvvs bj shudraga bmaar.yumda.olon zaluus amia aldlaa bvgd uurinhn buruu bolj duusjine haramsaltai bna

4  |  0
haha(202.9.46.178) 2020 оны 07 сарын 31

alsan bn shidsen bn oilgomjtoi

6  |  0
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 31

Цагдаагийнхан хүсвэл хэргийг илрүүлж чадна Бас далд дарж нууж чадна. Бүгдийг нь дээрээс нь хуйгаар нь солих шаардлагатай үе ирсэн .

9  |  1
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 31

Цагдаагийнхан хүсвэл хэргийг илрүүлж чадна Бас далд дарж нууж чадна. Бүгдийг нь дээрээс нь хуйгаар нь солих шаардлагатай үе ирсэн .

5  |  0
Зочин(203.91.115.53) 2020 оны 08 сарын 01

Цагдаагийнхан хүсвэл хэргийг илрүүлж чадна Бас далд дарж нууж чадна. Бүгдийг нь дээрээс нь хуйгаар нь солих шаардлагатай үе ирсэн .

1  |  1
zochin(202.126.88.231) 2020 оны 07 сарын 31

hudlaa hund hereg tohoh gd shaachhiimaa. zaawal hun oroogdoh estoi uy archaagui um be

1  |  13
зо(103.57.95.75) 2020 оны 07 сарын 31

өөрөө мэдэж байгаа бол болох л юм бна карантитай байхад тэр хачив гэж нэг өдөр үүрд сндалтай нь хадчихгүй юу

1  |  1
зочин(202.9.40.72) 2020 оны 07 сарын 31

ЦАгдаа ажлаа хийж чадахгүй бн!

6  |  0
Zochin(103.229.121.66) 2020 оны 07 сарын 31

yumiig yaj iij bgaad gadnii nuluugui bolgochih yum aa... nugliin tuluusuu tuluh tsag irne shd e, hun burt.... uiliin ur gej bii, odoohondoo yadarsniig darlaad yavaad baij boldog yum aa gehed tsaashdaa balrah l baih da huurhii\n

9  |  0
Сараа(202.126.89.8) 2020 оны 07 сарын 31

Монголчууд маань үнэн мөний төлөө тэмцэх хэрэгтэй олон аавын хүүхдүүд их эндэж байна .Цагдаа нар эрүүл мэндын салбарт хүмүүс хүүхдүүд ир эндэж байна .Ээ Бурхан бүгдбг харж байгаа шийтгэл аймшигтэй шүү хүн алсан нөхөд ялын өгөх хэрэгтэй томоос том гэм нүгэл мөнхын мөхөт тамю байна шүү дээ э

8  |  0
Зочин(202.55.188.44) 2020 оны 07 сарын 31

Дандаа яагаад алуулсан зхлуусыг эр эмгүй амиа хорлосон болгодог юм бэ?

11  |  0
Хо(202.9.46.87) 2020 оны 07 сарын 31

Амийг амиар соль.Мөнгөтэй хүний талд үйлчилдэг болсон мафижсан монголын төрийг хүлээгээд огт нэмэргүй.

12  |  0
Ofoo(66.181.189.25) 2020 оны 07 сарын 31

Yaj ch bodson honson ailaasa 5 tsagt tsonhoor byyn gj iy bhb de daramtd orood ter hyn n abaad shidchbyy tylhchbyu sain shalgmaar ym bn da

4  |  0
Zochin(202.126.89.24) 2020 оны 07 сарын 31

Baatar uu DANDAA Hudlaa medegdel hiideg sh dee yagaad ene huniig arga hemjee avdaggyi um bol hund u ch tohioldoj bno baatar huudgiin duu bval bas iim hudal medeelel hiilgeed zogsooj bh bolobuu baatarhuu bodoj uzeesei

3  |  0
хнгхгн(64.119.16.238) 2020 оны 07 сарын 31

заавал энэ хүмүүсийн зөв байх ёстой юм уу?

2  |  5
mehail(66.181.188.31) 2020 оны 07 сарын 31

zarimdaa nadad mash hetsuu baidag ,tiim bolohoor bi humuusd oirtodgui

2  |  0
hhhhhhhhhhhhhh(143.176.142.132) 2020 оны 07 сарын 31

Baatarhuu muu novsh mini uneneer yvaach , zov tailbaraa hiigeech muu huur mini

7  |  0
Зочин(103.229.120.83) 2020 оны 07 сарын 31

Аав нь маш цэгц яриатай, худлаа ярихаар хүн биш байна, цагдаагийнхан иргэдээ хүндэтгэж харьцдаггүйг ихэнхи хүн мэднэ. Цагдаагийнхан жирийн ийм иргэдийн татвараар цалинждагаа мэддэг юм болвуу, хариуцлага тооцох хэрэгтэй

16  |  0
Z(202.9.46.210) 2020 оны 07 сарын 31

Baatarhuu novsh min tailbar hiigeech. Uhsen hunii hohi bolood amid sejigtenees n hahuuli avaad hergiig nam darahnuu.

12  |  1
Top