УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 ЖИЛ ХОРИХ ЯЛ оноов

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.

Шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.50.120.83) 2020 оны 07 сарын 30

Ene ch yamai bnaa.Elbegdorjiin hurungu Batuuliin hurungiin tootsoo hiigeech dee.terbumtanguudiig yaj ch chadahgui bgaa um uu haashaa um bee

0  |  0
Зочин(103.229.122.26) 2020 оны 07 сарын 30

tэнэ хүн 3 жилийн ял авч байхад Золжаргал 30 жилийн ял авах юм байна. Бас ахынхаа ялыг давхар авна даа.

0  |  0
зочин(66.181.186.246) 2020 оны 07 сарын 30

гадны улс орон манайхыг гайхдаг байхдаа улс тѳрийн ѳндѳр албан тушаалтнууд ийм их хѳрѳнгѳ мѳнгѳний хэрэгт орсон байхад ингэж шийтгэж ялладагийг хараад

0  |  0
(66.181.188.31) 2020 оны 07 сарын 29

muu hujaa bandi

0  |  0
УИХ Ын Гишүүн(202.9.46.210) 2020 оны 07 сарын 29

Д.Хаянхярваагийн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК, гишүүн Ж.Ганбаатарын “Марал буян групп” ХХК, гишүүн С.Бямбацогтын “Цаст Алтай” ХХК, гишүүн М.Билэгтийн “Өндөр бадрах” ХХК, гишүүн Б.Бат-Эрдэнийн “Баруун зүүн эх сувилал” ХХК, гишүүн М.Энхболдын ”Нүүдэлчин агро ферм” ХХК, гишүүн Н.Энхболдын “Өлзий дэн” ХХК, гишүүн С.Цогцолмаагийн “Ширээт онон” ХХК, гишүүн Ч.Хүрэлбаатарын “Хантай хайрхан” ХХК, гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Солар хаус” ХХК, гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Бүрэн луу” ХХК, гишүүн Ц.Мөнх-Оргилын “Кэй өү эм эм жи эл” ХХК, гишүүн Б.Тэрбишдагвын “Арвайн хүрд” ХХК, Д.Оюунхоролын “Саруул хангайн чөл

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 07 сарын 29

Mongolchyyd bid tsys mahaaraa temtsej turuu ardiin zasagiin medeld avahgvi bol bvhel uym hydallaa olgiarhyydiin hvsesneer bolj bna .Mongol yls etsengvi ard tymen bvged boolyyd bolj gadaad dotoodiin har shar pieadalyyd boroonii daraah muug shig bolj.MANnam turiig 2 ydaa bylaaj avllaa.Bid baildaj turuu avya .Mongol ylsiig Hyatadyyd hoorondoo zaraad hydaldaalaad ihellee.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 07 сарын 29

Edgeer yariad baigaa neeltei shoron gej avilagch eh oornoos yrvagch mapyyd uursuduu zoriylj shoron baigyylsan bna bas ter ni yagal amraltand baigaa uym shig bailagdag.Iim shoron delhiid anh ydaa bie bolj bna.Uchir ni map MANAN uurusuu zoriylj iim shoron nertei Juyjegiin gazar bie bologjee .Mongoliin setgvvlchid ochij sonirhyylaad yal hiidegvi ajil hiidegvi hahyylchidiin eh ornoos yrvagchidiig erhelvvldeg olgiarhyydad zoriylsan dald amraltiin gazar ba dald zasagiin gazar baigyyljee.Uasanch baga yal ugdug uym.Hamaaral bvhii hvmvvsiih ni hurngiig vg dyygv i hyraah heregtei.

0  |  0
zgr(103.57.92.203) 2020 оны 07 сарын 29

tgd zgr gardag bizdee

0  |  0
адилхан л байл даа.(202.9.46.87) 2020 оны 07 сарын 29

МАН нэг ждүчнээ шоронд хийж нөгөө нэг ждүчнээ сайдын суудлаар шагнаад байдаг.Яагаад ингэж ялгавартай хандаад байна.

0  |  0
Зочин(202.179.25.110) 2020 оны 07 сарын 29

Нээлттэй хорих анги гэж Өөрсдийн талын хулгай нарт тохирсон ял өгдөг болжээ. Дуртай цагтаа гэртээ ирнэ, орж гарна

0  |  1
(139.5.218.11) 2020 оны 07 сарын 29

gasah hujaa l baina,uhsniih ni soltan moltan bitch hulgaich

0  |  1
isis(139.5.218.11) 2020 оны 07 сарын 29

yaanaa alaah ene ter gej orilood end tend delbeleed hyadaad ehelehviidee

0  |  0
Haha(66.181.161.41) 2020 оны 07 сарын 29

Hunii bolomjoos hulgailsan hulgaich nart 3 han jil ugluu gej uu

1  |  0
Top