Улаангом сумын 2 болон 5 дугаар сургууль мэдээлэл зүйн иж бүрэн лабораторитой боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Увс аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд Улаангом сумын ерөнхий боловсролын 2 болон 5 дугаар цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн лабораторийг тохижуулах ажлыг Улсын төсвийн 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хос арга билэг” ХХК гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Лабораторийг шинэчлэн тохижуулснаар багш сурагчид орчин үеийн компьютер, сандал ширээ зэрэг хэрэгслээр бүрэн хангагдан сурч боловсрох таатай орчин бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв(45.56.153.126) 2020 оны 07 сарын 28

маш зөв. Одоо бусад аймгийн сургуулиуд бас уралдах хэрэгтэй шүү дээ.

0  |  0
зөв(45.56.153.126) 2020 оны 07 сарын 28

маш зөв. Одоо бусад аймгийн сургуулиуд бас уралдах хэрэгтэй шүү дээ.

0  |  0
Top