УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар дараах найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

  1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл
  2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
  3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  4. "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг
  8. "Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тухай"  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top