МОНГОЛ УЛСАД ахин давтагдашгүй АЛТАН МЕДАЛЬ авч ирсний 30 жилийн ой

2020 оны 07 сарын 27

 

Дэлхийн спортын түүхэнд дурсамж үлдээсэн, Монголын баг тамирчдад амжилт, ялагдлын амтыг мэдрүүлсэн олон сайхан тэмцээн уралдааны тэгш ой энэ жил тохиож байна. Тодруулбал, Монголын жүдочид анхны мөнгө, хүрэл медаль авсан Москвагийн олимпийн 40 жил, ахин давтагдашгүй алтан медаль эх орондоо авч ирсэн Сайн санааны наадмын 30 жил, 1968 оноос эхэлсэн медалийн буухиаг тасалсан Сиднейн олимпийн 20 жилийн ой тус тус тохиож байна.

Эдгээрээс “Goodwill games” буюу Сайн санааны наадам монголчуудын хувьд хамгийн онцлогтой. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улс 1979 онд Афганистан руу довтолсон нь АНУ болон барууны бусад улсуудын эсэргүүцэлтэй тулгарч 1980 оны Москвагийн олимпийг бойкотлон баг тамирчдаа илгээгээгүй билээ. Хариуд нь, 1984 онд, Лос Анжелес хотод болсон зуны олимпийг Румынаас бусад социалист орнууд эсэргүүцэн, өнжсөн юм. Манай улс мөн тус олимпийн наадамд нэг ч тамирчнаа явуулаагүй. Ингээд улс төрөөс үүдэлтэй хоёр олимп дамнасан спортын салбарын их хямралыг зогсоох зорилгоор Сайн санааныг наадмыг, CNN сувгийг үүсгэн байгуулагч, Тед Тернерийн санаачлагаар, “Uniting the World's Best" буюу Дэлхийн шилдгүүдийг нэг дор уриатай зохион байгуулсан билээ. Анхны Сайн санааны наадам 1986 онд Москва хотод болж, 79 орны 3000 орчим тамирчин оролцсоноос Монголын баг нэг мөнгө, таван хүрэл медальтай 17 дугаар байрт, Унгар улстай хамт шалгарчээ. Харин 1990 онд, АНУ-ын Вашингтон муж улсын Сиеттл хотод болсон хоёр дахь наадамд 54 орны 2312 тамирчин, спортын 21 төрөлд өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медальтай 20 дугаар байрыг эзэлсэн байдаг. Үүнээс хойш Сайн санааны наадамд Монголын тамирчид медаль аваагүй бөгөөд 2001 оноос хойш тус наадам ч зохион байгуулагдаагүй юм.

Тухайн үеийн олимп, дэлхийн аваргууд буюу зөвхөн шилдгүүдийг урилгаар оролцуулдаг байсан энэхүү наадмын төрлүүд, цар хүрээ, чансаа зуны олимптой дүйж байсан бөгөөд Монголын багаас түүхэндээ цорын ганц, ахин давтагдашгүй алтан медалийг бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт Халтмаагийн Баттуул авч ирсэн байдаг.

Тэрбээр 1990 оны долдугаар сарын 28-нд буюу өдгөөгөөс яг 30 жилийн өмнө алтан соёмбот далбаагаа Сиеттлийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байжээ. Уран хурц барилдаантай, угсраа олон мэхний хувилбартай Х.Баттуулыг спорт сонирхогчид, тэр дундаа чөлөөт бөхөд хайртай хүмүүс андахгүй юм. 1990 оны сайн санааны наадамд, орос, япон, өмнөд солонгос, болгар, ираны бөхчүүдийг ялж аврага болсон.

Улаанбаатар хотноо 1987 онд болсон Дэлхийн цомын барилдааныг бөхийн хорхойтнууд одоо ч дурсан ярьж, Спортын төв ордныг нураах шахан дэмжиж байснаа хуучилдаг. Чөлөөт бөхийг 80-аад онд үздэг байснаа нэгэн эрхэм дурсахдаа “Манай шигшээгийнхэн тэр үеийн ЗХУ-н чөлөөтийнхэнд голдуу ялагдаад байдаг, бусад орныхонтой өгөөтэй аваатай сайн үздэг байсан. Тэр үед биднийг оросууд маш сайн судалчихсан, манайхан тэдэнд хамаг нууцаа алдсан учир ингэж ялагддаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Тухайлбал, 1987 онд Улаанбаатар хотод болсон Дэлхийн цомоор манайх АНУ-г 7:3-р ялсан хирнээ ЗХУ-н багт ёстой юм бололгүй 9:1-р ялагдсан, ганц Х.Баттуул нэр төрийн хожлыг авсан бол 82-д том Сүхбат их ойролцоо үзэж бусад нь ташраараа машиндуулсан. Гэтэл манайд ялагдсан АНУ хэдий ялагдсан ч ЗХУ-тай маш сайн барилдсаныг санадаг юм” гэж сошл сүлжээнд сэтгэгдлээ бичсэн байв. Мөн бас нэг бөх сонирхогч “1985 оны Дэлхийн аваргад Х.Баттуул Америкийн Деркусыг 4:2-р, Ираны Аскарыг 10:6-р, Туркийн Капланыг 9:0-р ялсан ч Кубын Пуэртод 5:4-р, Чехийн Швендтнерт цэвэр ялагдан 5-р байр руу шидэгдсэн. Ялангуяа чех нөхрийг 10:2-р ялж явсан, бүр нуман тулгуурт оруулаад дарж байсан ч бие дээгүүр нь давж цэвэр ялагдсан нь харамсалтай. Тэр чехийг ялсан бол медаль дээр буух л байсан” хэмээн хуучилсан байв.

Ийнхүү 1980-аад оны дунд үеэс эхлэн оролцсон олон улсын тэмцээн бүрээсээ медаль авч, Монгол Улсын таван удаагийн аварга болсон, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул Сайн санааны наадмын цорын ганц аварга болж, ахин давтагдашгүй алтан медалийг эх орондоо авч ирсэний 30 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байна. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Лхагвасүрэн(66.181.161.19) 2022 оны 01 сарын 26

Аргагүй л дурсагдах ёстой сайн бөх байсан төдийгүй бөхийн томоохон зүтгэлтэн юмдаа.

0  |  0
жүдо(64.119.18.65) 2020 оны 07 сарын 31

Үнэхээр сайхан шүү! Бидний үеийн бахархал! Баттуулдаа сайн сөйханыг хүсье!Тэр гавьяат гээч юмаа өгөөч! юу ч бүтээгээгүй нам дагасан новшнууд аваад л байх юм! Одоо ч үнэ хүндгүй боллоо доо!

0  |  0
НАЙЗ(66.181.161.109) 2020 оны 07 сарын 29

Нэгэн жижигхэн түүх хуваалцая... Тэр өдрийг эргэн дурсахад сайхан байна. Яармагын гэрээс нь гарахдаа би медалийг нь зүүгээд автобусанд амжиж суухаар гүйсээр буудал дээр иртэл медаль байдаггүй... хоосон тууз... Би ч сандраад буцаад ирсэн замаараа хайж эхлэв ээ. Баттуул олоод нутгийн минь шороонд, найзын минь энгэрээс унаад харин ч сайн юм боллоо гэсэн утгатай үг хэлж намайг тайвшруулж билээ...

0  |  0
zorig(64.119.16.226) 2020 оны 07 сарын 29

1987 ond , Battuul Kamaludanabduladaudov . gej orsiig hojood kubad hojigdson Suhbat , l,Jabirloviig hojij yvaad hojigdsondoo Duvchin guai S,Ognisyniig hojij alt avch bailaa

0  |  1
dandar(66.181.187.73) 2020 оны 07 сарын 28

Баттуул бол өөрийн үеийнхэнээсээ түрүүлж дээд үеийн 57 кг бүхчүүдийг ялж орсон тэмцээн болгоноосоо медаль авчирч байсан. Тэр үедээ дэвжээн дээр зүгээр л бүжиглэдэг байсан даа. Гайхамшигтай том амжилтуудыг монголд авчирсан. Сайн санааны аврага .дэлхийн цомын аврага социалист орнуудад явагддаг байсан цуврал тэмцээнүүдийн аврага .монгодд зохиогддог олон улсын тэмцээнүүдийн олон удаагын аврага.улсын 5удаагын аврага бөхдөө. Улс амжилтыг нь үнлэх л ёстой доо.

0  |  0
Demjigch(66.181.161.67) 2020 оны 07 сарын 28

Delhiin tuuhend uldej chadsan hun Mongoldoo tuuhiig buteej chadnaa gergii newtruulgeer harj bsan mash halamjtai sain huu sain duu sain hun shig sanagdsan

0  |  0
Зочин(64.119.21.211) 2020 оны 07 сарын 28

Баяр хүргэе

0  |  0
Oyutan(96.231.209.95) 2020 оны 07 сарын 28

Namaig anh UBDSurguulid oyutan bolj orhod ene hun nileed baruunii style umsuj zuusen uurgevch uurch hugjim sonsson hun bsan. Bas harjil yavlaa. Odoo haana yu hiij yavdag yum bol. Haritsah yumsan. Hahaha

0  |  0
Бөх сонирхогч(66.181.161.4) 2020 оны 07 сарын 28

Баттуул бол Монголын чөлөөт бөхийн мөнгөн үеийн хамгийн тод од...

1  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 27

Батиулгаа Чи Баттуулыг шагнаж алдаршуулаачээ. Гавъяа байгуулсан байна шүү дээ.

0  |  0
Халх (202.126.88.153) 2020 оны 07 сарын 27

Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү.

1  |  0
Top