Санал асуулгаар гурван мужид Байден Трампыг тэргүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден өрсөлдөгч Доналд Трампыг Аризона, Флорида, Мичиган мужид тэргүүлж буйг CNN агентлагийн захиалгаар “SSRS” фирмийн явуулсан судалгаа харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Флорида мужид Жо Байден 51 хувийн дэмжлэг авсан бол Трампыг судалгаанд оролцогчдын 46 хувь нь дэмжсэн байна. Аризона мужид Байден 49 хувь, Трамп 45 хувийн санал авсан бол Мичиган мужид Байден 52 хувь, Трамп 40 хувийн дэмжлэг авчээ.

Санал асуулгын дүнг бүртгэлтэй сонгогчдын хариулт дээр үндэслэн гаргасан байна. Ирэх намар ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх магадлалтай сонгогчдын тоог харгалзан үзвэл тус хоёр нэр дэвшигч ойролцоо санал авах нь харагдаж байна CNN агентлагийн онцолжээ. 2016 оны сонгуульд Доналд Трамп эдгээр гурван мужид ялалт байгуулсан байна. Мичиган мужид тэрбээр 10.7 мянган саналын зөрүүтэй өрсөлдөгчөө ялж байжээ.

Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь Трампын коронавирусний халдвар болон арьс өнгөний тэгш бус байдлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжээгүй байна. Ингэхдээ Аризона, Флорида мужийн төлөөллийн 52 хувь нь Трампын эдийн засгийн салбарт явуулж буй бодлогыг сайшаажээ. Аль нэр дэвшигч “америкчуудын эрсдэлээс хамгаалж чадах вэ” гэсэн асуултад Мичиган мужид судалгаанд оролцогчдын 52 хувь нь Байден, 43 хувь нь Трамп гэж хариулсан байна. Аризонад хоёр нэр дэвшигч хоёулаа 47 хувийн дэмжлэг авсан бол Флоридад Трамп 51 хувь, Байден 46 хувийн дэмжлэг авчээ. Санал асуулгыг энэ сарын 18-24-ны хооронд түүврийн аргаар утсаар явуулсан байна. Аризона мужид 1002, Флоридад 1005, Мичиганд 1003 хүн оролцжээ. Санал асуулгын статистикийн хазайлт нь 3.6.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 27

Сэтгүүлчэнцэрийн нийтлэл гэж нэг эгэл биднээс дор нөхдүүд энэ эмсүүдийг сэтгүүл зүйгээс зайлуулвал таарна.нийтлэлүүд авах юм алга.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 27

Сэтгүүлчэнцэрийн нийтлэл гэж нэг эгэл биднээс дор нөхдүүд энэ эмсүүдийг сэтгүүл зүйгээс зайлуулвал таарна.нийтлэлүүд авах юм алга.

0  |  0
зочин(192.82.66.139) 2020 оны 07 сарын 27

”Байден Трампыг тэргүүлнэ ” гэхээр яасан гэсэн үг вэ? Энэ сайтын редактор мануухай юу хянаж байдаг байнаа. улс орныг тэргүүлнэ хамт олныг тэргүүлнэ гэдэг болохоос хувь хүнийг тэргүүлэх гэж яадаг байнаа

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 27

Trump yalagdval amerik uls gej baihgui bolno

0  |  0
Бат(202.9.46.237) 2020 оны 07 сарын 27

Трамп ялагдвал сайн энэ хүн дэлхийн 3-р дайн ч дэгдээж мэдэх нөхөр шүү

0  |  0
11(103.14.38.137) 2020 оны 07 сарын 27

гарчиг нтр гэж нохойн баас байнаа найруулга гэж

0  |  0
Top