Харри, Меган нар шүүхэд ханджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

Өдгөө Лос Анжелес хотод амьдарч буй ханхүү Харри, эхнэр Меган Марклын хамтаар тэдний хүүгийн гэрэл зургийг худалдсан папарацыг шүүхэд өгчээ. Тэд нэхэмжлэлдээ зарим папарац болон хэвлэлийнхэн тэдний болон хүүгийнх нь гэрэл зургийг авахын тулд гэрийнх нь дээгүүр зургаан метрийн өндөрт дрон хөөргөж, өдөрт гурван удаа нисгэж байна гэж онцолжээ. Харри, Меган нарын гэрийн дээгүүр нисдэг тэргээр нисэж гэрэл зургийг нь авах гэж оролдсон гэж мөн гомдол мэдүүлжээ.

Харри, Меган нар 14 сартай хүү Арчигийнх нь гэрэл зураг арилжааны хэрэгсэл болсныг мэдсэний дараа ийнхүү шүүхэд хандахаар шийдсэн байна. Хариуцагч нь “тодорхойгүй этгээдүүд”. Хосууд тэднээс хууль бусаар авсан хүүгийнх нь гэрэл зургийг буцаан өгөх, тэдний хувийн амьдралын халдашгүй байдлыг зөрчсөн үйл ажиллагаанаас татгалзахыг шаарджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top