ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийн ордныхон баярын нулимс унагана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

Хонь

Өмнө нь нээгдээгүй хаалгыг дахин нэг тогшоод үз. Учир нь өнөөдөр таныг сонсох магадлал өндөр байна. Хэнээс ч юу ч битгий гуй. Танд бүжиглэх боломж гарвал татгалзах хэрэггүй. Ажил хэргийн асуудал дээр эрүүл ухаанаар хандаж, туршлагаа дагаарай. Таныг амжилт хүлээх болно.  Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга зам хайж, санаачилга гарган, шаргуу байгаарай.

Үхэр

Өнөөдөр энэ ордныхон нулимсаа бүү харамлаарай. Учир нь энэ баярын нулимс байх болно. Амьдралд зөвхөн ажил байдаггүйг санах цаг нь болсон шүү. Өнөөдөр санаачилга гаргах хэрэггүй. Танаас гуйгаагүй хүнд туслахыг бүү яар. Учир нь таны тусламжийг үнэлэхгүй.

Ихэр

Гэр бүлийнхэнтэйгээ оройг хамт өнгөрүүлэх сайхан мөч. Хүнд атаархтлаа доош орох хэрэггүй. Та мөнгөний ач холбогдлыг хэтрүүлэн үнэлээгүй биз? Өөр аз жаргалын талаар мартсан байх вий. Таны амьдралд гарах өөрчлөлтүүд сайн, муу хоёр талтай байж болзошгүй. Тиймээс аливаа хэрэгт эрүүл ухаанаар, бодитоор хандаарай. Худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна.

Мэлхий

Эртнээс таны хаалгыг тогшиж байгаа ч та гэртээ байхгүй мэт дүрс эсгэсээр байгаа бол өнөөдөр үүдээ онгойлгоод үзээрэй. Хаалгаар нь сайхан сэтгэлтэй сайн хүн орж ирнэ. Алт шиг санагдсан зүйл олбол гялалзсан бүгд алт биш гэдгийг санаарай. Энэ өдөр танд санамсаргүй зүйлээр дүүрэн мэт санагдана. Гэвч санамсаргүй тохиолдол гэж байдаггүй.

Арслан

Та зөнтэй зүүд зүүдэлж магадгүй. Шөнийн зүүдээ санахыг хичээгээрэй. Агуу санаа орж ирвэл бичээд ав. Хайртай хүнтэйгээ муудалцаж болзошгүй тул тэвчээртэй байх нь чухал.

Охин

Өнөөдөр таны гарт бүх өнгийн харандаа байна. Тиймээс энэ өдөр ямар өнгөтэй байхыг та өөрөө шийднэ. Та цагтай найзлах хэрэгтэй. Эс бөгөөс хэрэгтэй газраа очиж амжихгүй. Өнөөдөр та бусдын зовлонг сонсохгүй. Ажил дээрээ эрүүл ухаан, туршлагаа дайчлаарай. Сайн танихгүй хүнтэй харьцахдаа эсвэл худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Таныг мэхэлж магадгүй.

Жинлүүр

Ямар ч ач холбогдол өгөөгүй учрал хувь заяаны эрхээр таны бүх насны хайр болж магадгүй. Тохиромжгүй хошигнол эвгүй байдалд оруулж болзошгүй. Жингийн туухайгаар зэвсэглэсэн энэ ордныхон бүх зүйлийг нарийвчлан тооцоолж, үнэлж, тунгаадаг ч санамсаргүй тохиолдол гардгийг бүү мартаарай.

Хилэнц

Өнөөдөр бурхнаас “яагаад” гэж бүү асуу. Үүний оронд “яах гэж” гэж асуугаад нэг үз. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлэхээс зайлсхийхийг од гарагс зөвлөж байна. Зусар үг сонсоод гурвантаа тунгаан бод. Энэ өдөр мөнхийн үнэнд хүрч, шинжлэх ухаан судалж, оюуны гэгээрэлд хүрэхэд таатай. Магадгүй танд дээд хүчний тусламжийг мэдэрнэ. Гэхдээ энэ мэдрэмж төөрөгдөлд оруулах талтай. Гараа хумхиж суух хэрэггүй. Зөвхөн идэвхтэй, ажил хэрэгч хүнд л тусламж ирдэг. Хүүхдэдээ анхаарлаа хандуул. Тэдэнд ч бас дэмжлэг хэрэгтэй.

Нум

Хэрэв та эртнээс ямар нэгэн онцгой зүйл хайж байсан бол өнөөдөр түүнийгээ заавал олно. Хүн бүрд ямар нэгэн сайн чанар ол гэсэн сэтгэл зүйн тоглоом тоглож үзээрэй. Өнөөдөр анхаарлаа төвлөрүүлж, болгоомжтой бай. Аюул хаа нэгтээ отож байж болзошгүй.

Матар

Өнөөдөр та удирдлагадаа ямар ч санал тавьж болно. Тэр таныг сонсон, ойлгож, дэмжих болно. Өнөөдөр тархиа таагүй бодлоос чөлөөл. Гэрээсээ хол хаа нэгтээ зугтаах хүсэл төрнө.

Хумх

Өнөөдөр та хаашаа ч яарахгүй байж болно. Учир нь та бүгдийг амжуулна. Хүслийн жагсаалтаа өнөөдөр бичиж эхэл. Хожим нь харамсахгүйн тулд үйлдлээ одооноос хянаж эхлээрэй.

Загас

Таныг доош нь чангааж буй зүйлээс өөрийгөө ангижруулаарай. Харамсахгүй шүү. Өнөөдөр өөрийгөө сонсох өдөр. Таны сайн үйлс амар амгалан бэлэглэнэ. Сүм хийдээр орж, гэмшлээ ухамсарлаарай. Орой нь лаа асаан, бодлоо цэгцэл. Үүний ачаар маргаашийн өдөр танд амар амгаланг авчирна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93010857(203.91.115.52) 2020 оны 07 сарын 30

93010857

1  |  0
93010857(203.91.115.52) 2020 оны 07 сарын 28

93010857

0  |  0
Top