Хийлдэг гудсан дээрээ унтсан аав охин хоёр голд живэх шахжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорьсон иргэд олон байна. Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13.00 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт байрлах Баянгүрэм амралтын газраас “Хийлдэг гудсан дээр хүн хөвөөд явчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэхүү дуудлага мэдээллийн дагуу шалгахад 42 настай “Г” гэгч нь өөрийн 1 настай охины хамт нуурын эрэгт хийлдэг гудас дээр унтаж амарч байгаад нэг сэрэхэд Гүрмийн нуурын гол гүн хэсэг рүү хөвөөд явсан байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн А.Анхбаярын хамт түргэн шуурхай ажиллаж сумын төвөөс хийлдэг завь хантааз, авто машины олгой хийлж, нуурын дунд хэсэгт хөвж байсан аав охин хоёрыг учирч болох эрсдэл, аюулаас аварсан байна.

Эргэн сануулахад эдгээр алба хаагчид нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09.30 минутад иргэнээс тус нууранд “Манай 4 хүүхэд нууранд живлээ, авраарай” гэх дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай, зоримог ажиллан 5-8 насны 4 хүүхдийн амь насыг аварсан билээ.

Иргэд та бүхэн нуурын эрэг, хөвөөнд хийлдэг гудастай унтаж амрахаас болгоомжилохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(31.164.60.21) 2020 оны 07 сарын 27

Saihan zaluusiin achaar ami garsan baina.bygded ni az jargal eryyl enhiig hysen erooe

0  |  0
Бат(202.9.46.64) 2020 оны 07 сарын 27

Шал солиотой шар хадны архагийн тасгын хамт олон гэмээр бичиг нь ч голд биш нууранд гол баатар нь нуурын усан дээр биш эрэг дээр нь ороо засч бай

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 27

ergyy um shig untaad baihdaa yahavdee...

1  |  0
Top