Eurobarometer: Авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн өндөр улсаар  Унгар тодорчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 25

 

Eurobarometer нь  Европын холбооны 27.5 мянган хүний дунд явуулсан судалгаанд үндэслэн авлигыг хүлээн зөвшөөрөх байдлын индексийг гаргажээ. Судалгааны дүнгээр авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн өндөр улс нь Унгар улс болж байна. Тус улсад оролцогчдын зөвхөн 38 хувь нь тухайн албан тушаалтнуудад хээл хахууль санал болгох явдлаар хэмжигдсэн авлигыг байж болохгүй зүйл гэж үзсэн байна.

Унгар улсын дараагаар Латви улс 39 хувь, Чех улс 41 хувь, Хорват улс 46 хувь нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Харин уг жагсаалтын нөгөө хэсэгт авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн бага буюу Португал улсад 88 хувь, Финлянд улсад 83 хувь, Испани улсад 81 хувь нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулжээ.

Зүүн Европын гишүүн улсуудын хувьд Словени улс 73 хувь, Польш улс 71 хувь, Эстони улс 70 хувь нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Европын холбооны гишүүн орнуудын дунджаас дээгүүр байв.

Бүс нутгийн хувьд харилцан адилгүй байгаа ч судалгаанд оролцогчдын дийлэнх нь авлигын ямар нэгэн үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн хэвээр байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагаас ямар нэгэн үйлчилгээ авахын тулд  бэлэг өгөх, мөнгө өгөх нь байж болох зүйл гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзсэн Европын холбооны хоёр улс нь Унгар, Словак болж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.206.15.23) 2020 оны 07 сарын 25

tuv aziin, hunnu mongoliin tsus hamgiin ih holildson ungar, oros 2 bol avilgad durtai baih n argagui.Nuudelchidiin avilgach gen n baij baigaa.

0  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 25

Тэнэг Можарууд.

0  |  0
Top